ОХУ-ын бөх, олимпын хошой аварга, дэлхийн 6 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев Ардын аж ахуй, удирдлагын академийн оюутан залуустай уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын үеэр оюутнуудын асуултад хариулсан юм.
Нэгэн оюутан түүнээс “Татгалзаад аваагүй хамгийн их мөнгө тань хэд байсан бэ” гэж асуулаа.
Садулаев “Хамгийн их ээ? Шууд хэлэхэд нэг сая ам.доллар. Бооцооны компанийг сурталчлаад авах ёстой мөнгө байлаа. Нэгдүгээрт, би хэзээ ч зар сурталчилгаанд тоглож байгаагүй, тоглохгүй. Би энэ салбарт ажиллаж чадахгүй. Зар сурталчилгааны маш санал ирдэг ч хүлээж авч, зөвшөөрсөн тохиолдол байхгүй. Зарчмаасаа хазайхгүй” гэж хариулжээ.









