UBLife Logo
Newsfeed

Diplo: Би Кети Перри, Ж.Трюдо хоёрын аль алинтай болзож явсан 

Ub.life
Ub.life
Diplo: Би Кети Перри, Ж.Трюдо хоёрын аль алинтай болзож явсан 

DJ, продюсер Дипло алдарт дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо хоёртой болзож байсан тухайгаа нэгэн ярилцлагын үеэр ярьсан нь шуугиан тариад байна. 

Кэти Перри, Жастин Трюдо нар албан ёсоор болзож эхэлснээ нээлттэй зарлаж, хосын зургууд ч хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Тэгвэл “Smart Girl Dumb Questions” подкастын хөтлөгч Канадын Квебек хотын талаар асуухад Дипло “маш тачаангуй хот” гэсэн бөгөөд хөтлөгч “Халуухан Ерөнхий сайдтай ч байсан шүү” хэмээн хошигноход тэр “Би Трюдотой ч бас болзож явсан” гэж хариулжээ. 

Дипло өөрийгөө бисексуаль гэдгээ нуудаггүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй олон удаа болзож явснаа нээлттэй ярьдаг. Түүний болзооны түүх дотор алдарт дуучин Кэти Перри ч багтах бөгөөд тэд 2014 онд учирч явсан. 

Тэр Жастин Трюдотой болзсон тухайгаа “Бидний болзоо нэг их хол яваагүй. Учир нь би улс төр тийм ч их сонирхдоггүй” хэмээн хариулжээ.

Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо 18 жил ханилж, 3 хүүхдийг нь төрүүлсэн Софи Грегуараас 2023 онд салсан. Харин Кэти Перри энэ оны хавар жүжигчин Орландо Блүүмээс гэрлэлтээ цуцлуулсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.