UBLife Logo
Newsfeed

Цахилгаанаа хэмнэх боломжтой хялбархан 12 үйлдэл

Ub.life
Ub.life
Цахилгаанаа хэмнэх боломжтой хялбархан 12 үйлдэл

Өвлийн улиралд цахилгааны хэрэглээ эрс нэмэгддэгтэй холбоотойгоор айл өрхүүдийн зардал өсөх нь элбэг. Ялангуяа гэр хорооллын айлууд цахилгаанаар халаалт, гэрэлтүүлэг, ахуйн хэрэгцээгээ хангадаг тул эрчим хүчээ зөв зохистой ашиглах нь чухал асуудал болоод байна. Тиймээс өдөр тутмын жижиг дадал, ухаалаг хэрэглээгээрээ цахилгаан хэмнэх нь өрхийн төсөвт ч, байгаль орчинд ч эерэг нөлөө үзүүлнэ. Ингээд гэрийн нөхцөлд хэрэгжүүлэхэд хялбар, эрчим хүч хэмнэх 12 зөвлөмжийг хүргэж байна.


1. Хүйтэн усаар угаалга хийх: Угаалгын машиныг шөнийн тарифт ашиглах, мөн халуун усны хэрэглээг багасгах нь эрчим хүч хэмнэнэ.

 2. Цахилгаан хэрэгслийг залгуураас салгах: Ашиглаагүй төхөөрөмжүүд хүлээлгийн горимд ч цахилгаан хэрэглэдэг тул залгуураас бүрэн салгах нь зүйтэй.

 3. Гэрэлтүүлгээ унтраах: Ашиглаагүй өрөөний гэрлийг унтрааж, шаардлагагүй үед гэрэлтүүлэг багасгах нь хамгийн хялбар хэмнэлт юм.

 4. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл сонгох: “А+” болон түүнээс дээш энергийн зэрэглэлтэй төхөөрөмжүүд илүү бага цахилгаан зарцуулна.

 5. Гэр сууцны дулаан алдагдлыг багасгах: Цонх, хаалгыг битүүмжлэх, дулаалга сайжруулах нь халаалтын зардлыг мэдэгдэхүйц бууруулна.

 6. Чийдэнгээ LED гэрлээр солих: Уламжлалт гэрлээс 80 хувиар бага эрчим хүч хэрэглэдэг.

 7. Агааржуулагчийн оронд сэнс ашиглах: Зуны улиралд сэрүүн орчныг бага зардлаар бүрдүүлэх боломжтой.

 8. Халаагч ба плиткээ шөнийн тарифт ажиллуулах: Хөнгөлөлттэй цагийг ашиглан дулаан хуримтлуулах төхөөрөмж ажиллуулах нь үр дүнтэй.

 9. Цахилгаан хэрэгслийг тогтмол цэвэрлэх: Тоос, бохир нь төхөөрөмжийн ажиллагааг саатуулж, илүү их цахилгаан зарцуулдаг.

 10. Нарны гэрлийг ашиглах: Өдрийн цагаар байгалийн гэрэлд илүү анхаарч, гэрэлтүүлгийн хэрэглээг багасгах.

 11. Хөргөгчийг зөв байрлуулах: Халаагч болон нарны гэрэлтэй ойр байрлуулах нь хөргөгчийн ачааллыг нэмэгдүүлдэг тул сэрүүн, сүүдэртэй газарт байрлуулах хэрэгтэй.

12. Ухаалаг халаалтын систем ашиглах: Өрөө бүрийн температурыг автоматаар тохируулж, хэт халаахгүй байх нь цахилгааны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулдаг.

Эдгээр энгийн боловч үр дүнтэй зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр өрхийн цахилгааны хэрэглээг бууруулах боломжтой. Цахилгаанаа хэмнэнэ гэдэг зөвхөн мөнгө хэмнэх бус, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах нэг чухал алхам юм. Тиймээс ухаалаг хэрэглээг өдөр тутмын хэвшил болгоцгооё.

Бэлтгэсэн: Б.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.