UBLife Logo
Урлаг
Ромын Пап холливудын уран бүтээлчдийг Ватиканд хүлээн авч уулзав

Ромын Пап холливудын уран бүтээлчдийг Ватиканд хүлээн авч уулзав

Ромын Пап Лео Ватиканд холливудын нэрт уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Кэйт Бланшетт, Моника Беллучи, Вигго Мортенсон тэргүүтэй жүжигчид, найруулагчид уг уулзалтад ирсэн байв. 

Энэхүү уулзалт нь Папаар сонгогдоод удаагүй байгаа Лео XIV-ийн хувьд нэр нөлөө бүхий урлаг соёлын төлөөлөлтэй харилцаагаа бэхжүүлэх алхам болсон. Мөн тэрээр кино театраар үйлчлүүлэх хүмүүс буурч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн нь кино урлагийн салбарт үзүүлж буй том дэмжлэг болж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. Найруулагч Спайк Ли энэ өдөр “гайхалтай уулзалт болсон” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд Ватиканд ийм төрлийн уулзалт анх удаа зохион байгуулагдаж буй нь онцлог юм. Спайк Ли мөн Папын төрөлх нутаг Америкийг илтгэх бэлэг барьж, Нью-Йорк Никс багийн 14 дугаартай “Pope Leo” гэж бичсэн өмсгөлийг дурсгажээ. 

Ватиканы төв сүмийн Клементин танхимд уг уулзалт зохион байгуулагдсан бөгөөд Пап Лео нээлтийн үеэр кино урлагийн зугаацуулах, боловсрол олгох, гайхшруулах чадварыг магтан, уран бүтээлчдийг хүнд сэдвүүдийг дүрслэхээс зайлсхийхгүй байхыг уриалсан юм. 

“Сайн кино хүмүүсийн зовлон зүдгүүрийг ашигладаггүй, харин таньж, ойлгож судалдаг. Агуу найруулагчид бүгд ийн ажиллаж ирсэн. Хүчирхийлэл, ядуурал, ганцаардал, донтолт, дайн тулаан цөм анхаарал хандуулж, урлагаар дамжуулан өгүүлэх шаардлагатай асуудлууд мөн. Түүнчлэн, олон хүн кино урлаг, кино театрт үйлчлүүлэх соёл устаж болзошгүйд санаа зовниж байна. Салбарынхан энэ хүнд хэцүү цаг үед бууж өгөлгүйгээр кино урлагийн нийгэм, соёлын үнэ цэнийг бататгахын төлөө хамтран ажиллах ёстой. ” 

Ромын Пап Лео XIV

Кардиналуудын шийдвэрээр Лео XIV албан ёсоор Пап болсон цагаас хойш зургаан сар өнгөрсөн ч зарим итгэгчид түүнийг өөрийн өнгө төрхөө бусдад таниулахад хэтэрхий удаан хандаж байна гэж үзэж буй. Өмнөх Ромын Пап Фрэнсис илэн далангүй, шулуухан байдлаараа олонд танигдсан, харизмтай удирдагч гэдгээрээ алдартай байв. Харин Лео XIV илүү дөлгөөн, дотогш зан чанартай гэгдэж байсан бол энэ удаагийн алдартнуудтай хийсэн уулзалт нь түүний хувьд шинэ дүр төрхийг нь илэрхийлж байна. Өнгөрсөн долоо хоногт шинэ Пап хамгийн дуртай дөрвөн киногоо мөн зарласан юм. Ингэхдээ Италийн найруулагч Роберто Бениний “Life is Beautiful”, 1960-аад оны алдарт бүтээлүүд болох “The Sound of Music”, “It’s a Wonderful Life” зэрэг кинонуудыг онцолсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм.