UBLife Logo
Урлаг

Poetry Night | “Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья” яруу найргийн эвент ням гарагт болно

Poetry Night | “Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья” яруу найргийн эвент ням гарагт болно

UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг "Poetry Night" эвент энэ ням гарагт буюу хоёрдугаар сарын 8-нд болно. Энэ жилийн анхны яруу найргийн эвентээ бид Социал Демократ Монголын залуучуудын холбоо (SDY Mongolia)-той хамтран зохион байгуулах гэж байна. Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан бид эх орон, эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл болсон шүлгүүдтэй нэгэн оройг өнгөрүүлэх гэж байна.

Энэ удаагийн эвент үнэ төлбөргүй бөгөөд та бүхэн дараах линкээр орж бүртгүүлээд хүрэлцэн ирээрэй.

https://forms.gle/zmGfQWNY9gh2bCTs5

Мөн шүлгээ уншихыг хүсэж буй найрагчид дараах линкээр бүртгүүлнэ үү.

https://forms.gle/DiNE8XUtz2C9kXBPA

Яруу найрагч Р.Чойном "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй будрын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн", "Эрх чөлөө" зэрэг яруу найргийн бүтээл туурвиж байснаараа алдартай билээ. Түүний алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулагдаж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна