Netflix платформоос “50 Cent Sean Combs: The Reckoning” баримтат төслөө дуусгаснаа зарлалаа. Дөрвөн ангитай тус кино 12 дугаар сарын 2-нд Netflix дээр гарна.
Тус киноны найруулагчаар Александриа Стэплтон ажиллаж, 50 Cent өөрөө гүйцэтгэх продюсер хийжээ. Netflix-ээс төслөө “Хөгжмийн домог, хууль зөрчсөн ялтан, медиа магнатын амьдралыг судалсан бүтээл” гэж тодорхойлжээ.
Кино гарах гэж байгаа энэ үед Пи Дидди шоронд дөрвөн жилийн ял эдэлж байгаа. Түүнийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн тээвэрлэсэн хэргээр шийтгэсэн ч хүний наймаа, рэкэт зэрэг хүнд хэргүүдийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

