UBLife Logo
Кино

Жирийн бацааныг жинхэнэ эр хүн болгодог 10 анимэ

Жирийн бацааныг жинхэнэ эр хүн болгодог 10 анимэ

Амьдралын ямар ч бэрхшээлийг даван туулдаг, эр зоригтой, тэсвэр хатуужилтай жинхэнэ эр хүнд болоход чинь туслах 10 анимэг танилцуулж байна.

Vinland Saga, 2019–2023

Улс: Япон

Төрөл: тулаан, түүх, адал явдал

Найруулагч: Шюхэй Ябүта, Эжи Сато, Юсүкэ Ямамото.

Чансаа: 8.5

Залуу викинг дайчин гэр бүлд нь тохиолдсон эмгэнэлт явдлын дараа өс хонзонгоо авхаар шийднэ. Энэ анимэ бол үүрэг хариуцлага, сонголт, гаргасан шийдвэрийн дарамтын тухай өгүүлнэ. Эр хүний зан чанар хэрхэн бүрэлддэгийг үзүүлэх юм. Цохилтыг даадаг, үүргээ хүлээдэг, зөв замаар замнадаг болсон цагт жинхэнэ ухаан суудаг гэж харуулжээ.

Chainsaw Man, 2022

Улс: Япон

Төрөл: тулаан, зөгнөл, аймшиг

Найруулагч: Рюү Накаяма, Масато Накаүзоно, Тацүя Ёшихара.

Чансаа: 8.5

Дэнжи хэмээх залуу хүү аавынхаа өрийг төлөхийн тулд ямар ч ажил хийхэд бэлэн. Маш ядуу амьдарч байтал тэрээр хүн, хөрөөний гибрид болсноор амьдрал нь өөрчлөгдөнө. Дэнжи чөтгөр шулмын ертөнцөд ан хийж, алхам тутамд нь үхэл отож байх болно. Энэ анимэ дэргэд байгаа хүнээ хамгаалах, ямар ч том саад учирсан урагш тэмүүлэх, хүсэл мөрөөдлөө хамгаалахад сургана.

Hellsing Ultimate, 2006

Улс: Япон

Төрөл: аймшиг, тулаан, зөгнөл

Найруулагч: Томоказү Токоро, Хидэки Тонокацү, Кэничи Сүзүки.

Чансаа: 8.0

Орчин үеийн Англид далдын хүчний эсрэг тэмцэж байгаа “Хеллсинг” нууц байгууллагын эргэн тойронд үйл явдал өрнөнө. Хүчирхэг вампир Алкард хүмүүст үйлчлэх ч дотроо өөрийн бодолтой. Жинхэнэ эр хүн хэзээ ч тайван байдлаа алддаггүй, хэлсэн үгэндээ хүрдэг, эцсээ хүртэл тэмцдэг гэдгийг харуулна.

Shingeki no kyojin, 2013–2023

Улс: Япон

Төрөл: уран зөгнөл, драм, тулаан

Найруулагч: Тэцүро Араки, Масаши Коизүка, Хироюки Танака.

Чансаа: 8.7

Эрен, Микаса, Армин нар хүн төрөлхтнийг аймшигт мангасуудаас хамгаалах асар том хананы цаана амьдардаг хөвгүүд. Хана нурж, дайсан нэвтрэсний дараа тэд тулаанд орно. Хэзээ ч юунаас ч айхгүй, үүрэгтээ үнэнч байх тухай өгүүлнэ.

Ping Pong the Animation, 2014

Улс: Япон

Төрөл: спорт, драм

Найруулагч: Масааки Юүаса, Рета Ито, Юүта Күбота.

Чансаа: 8.4

Цүкихара Пэко , Макабээ нар ширээний теннисний авьяаслаг тоглогч, анд найзууд. Тэдний хувьд теннис бол жирийн нэг спорт биш дэлхий дээрх байр суурь, үнэлгээ нь. Тэдэнд тамирчин хүн гэж ямар байх ёстойг харуулах дуудлага ирж, амьдрал нь өөрчлөгдөнө. Өөртөө үнэнч байхын чухлыг өгүүлжээ.

Monster, 2004–2005

Улс: Япон

Төрөл: триллер, драм, адал явдал

Найруулагч: Масаюки Кожима, Рёосүкэ Накамүра, Тоорү Такахаши.

Чансаа: 8.1

Кэнзо Тэнма бол маш сайн мэс засалч. Нэг удаа алдартай улс төрчийн оронд ядуу хүүг аварснаар замнал, амьдрал нь уруудна. Аварсан хүүхэд нь цуврал алуурчин гэдгийг олон жилийн дараа мэдсэн Тэнма түүнийг зогсоохоор аянд гарах юм. Энэ анимэ бидэнд хашир туршлага, амьдралын ухаан гэнэт хүрээд ирдэггүй, өвчин зовлон амссаны дараа ирдэг гэдгийг ухааруулна.

Cowboy Bebop, 1989–1999

Улс: Япон

Төрөл: уран зөгнөл, тулаан, инээдэм, гэмт хэрэг, адал явдал

Найруулагч: Шиничиро Ватанабэ, Ёшиюки Такэи, Икүро Сато.

Чансаа: 8.7

“Бибоп” хөлгөөр сансарт аялан, гэмт хэрэгтнүүдийг баривчилдаг багийн тухай анимэ. Заавал зодоон, дайн хийж байж, эршүүд болдоггүй юм шүү, сэтгэлийн шарх, гэм зэм туулж байж, эр хүн болдог гэдгийг харуулсан байна.

Gungrave, 2003–2004

Улс: Япон

Төрөл: тулаан, гэмт хэрэг, зөгнөл

Найруулагч: Тошиюүки Цүрү.

Чансаа: 7.9

Ядуу байдлаасаа салах гээд мафид элссэн хоёр найз. Тэдний нөхөрлөл бага багаар эмгэнэл болон хувирах болно. Үнэнч байдал, нөхөрлөл, хэлсэн үгэндээ хүрэхийн чухлыг үзүүлнэ.

Gokushufudo, 2001–2023

Улс: Япон

Төрөл: инээдэм

Найруулагч: Тиаки Кон

Чансаа: 7.5

Домогт якүза “Үхэшгүй Тацү” гэнэт ажлаа орхиж, жирийн амьдралаар амьдрахаар шийднэ. Тэр угааж, цэвэрлэж, хоол хийн, дэлгүүрт дугаарлан, амьдарч байх ажээ. Энэ анимэ заавал буудалцаж, зодолдож байж эр хүн болдоггүй, гэрийн эзэгтэй мэт ажиллах ч бас тустай гэж үзүүлсэн юм.

Kenpu denki baruseruku, 1997–1998

Улс: Япон, Польш

Төрөл: зөгнөл, тулаан, драм

Найруулагч: Наохито Такахаши

Чансаа: 8.6

Цус, нөж дунд өссөн хөлсний алуурчин. Тэр зөвхөн өөртөө найдаж, амьдарсаар иржээ. Гэвч Гриффиттэй уулзаад зорилгынхоо төлөө амьдрах хэрэгтэйг ойлгоно. Ялагдсан, унасан ч тэсвэртэй байж, урагш тэмүүлснээр эр хүн болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.