Дэлхий даяар жил бүрийн 12-р сард хөгжмийн сошиал “баяр” мэтээр хүлээн авч, тэсэн ядан хүлээдэг Spotify Wrapped саяхан гарлаа. Гол усаар нэг найр наадам. Гэтэл энэ жил Монголд албан ёсоор гарахгүй болсон тухай олж мэдлээ.

Spotify Wrapped нь тухайн жилийн хамгийн их сонссон дуунууд, уран бүтээлчид, жанр, нийт сонссон хугацааг интерактив байдлаар харуулдаг өндөр хүлээлттэй үйлчилгээ юм. Гэвч монгол хэрэглэгчид 2025 оны хувьд энэхүү хувийн статистикаа харах боломжгүй байгаа нь олон хүний, тэр дундаа миний бухимдлыг хамгийн ихээр хүргээд байна.

Яагаад Монголд гарахгүй вэ?
Би чатаар ажилтантай нь холбогдон асуухад ийм хариулт ирсэн юм.

Spotify: Хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Энэ жил танай улс орон болон бүсчлэлд Wrapped гарах боломжгүй. Бид ирээдүйд хүрээгээ тэлэх боломжийг үргэлж хайж байгаа бөгөөд ирээдүйд өөрчлөгдөнө хэмээн найдаж байна.
Сэтгүүлч: Гэхдээ яагаад энэ жил гарахгүй болсон юм бэ? Өнгөрсөн жил бидэн дээр “Wrapped“ гарч болж байсан. Юу өөрчлөгдөж, ямар шалтгааны улмаас больсон юм бэ?
Spotify: Асуудал үүссэнийг ойлгож байгаа ч бидэнд дахин хуваалцах мэдээлэл алга.

Spotify-ийн албан мэдэгдэл байхгүй ч хэрэглэгчид болон мэргэжилтнүүдийн таамаглалаар бол;
Монголын зах зээл платформын бүрэн дэмжигдсэн улс орнуудын жагсаалтад албан ёсоор багтаагүй,
Үйлчилгээний зарим дата цуглуулалт, лицензтэй холбоотой нөхцөл хангагдаагүй байж болзошгүй.
Монголчууд Spotify-г идэвхтэй ашигладаг, уран бүтээлчид бүтээлээ байршуулах тоо өсөж байгаа хэдий ч энэ жил Wrapped-ээ хуваалцаж чадахгүй нь дээ.
