2025 он бол амьд хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн, шинэчлэл болоод чанарын хувьд онцгой гойд жил байлаа. Тэр дундаа дэлхийн нэр хүндтэй Revolver сэтгүүл энэ жил хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж, тайзны уран бүтээлээрээ ялгарч чадсан хамтлаг, уран бүтээлчдийг нэрлэн шагнал гардуулжээ.
Тус наадамд Deftones хамтлаг “Оны шилдэг уран бүтээлч”-ээр тодорлоо.

2025 онд Deftones хамтлаг шинэ уран бүтээл, хөгжмийн уур амьсгал, фестивалийн зохион байгуулалт гээд олон чиглэлд амжилттай байж, байлдан дагуулж чадлаа.

Тэд одоо дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 22-нд цацагдсан студийн цомог “Private Music“ нь чартад өндөр амжилт үзүүлсэн билээ.
