UBLife Logo
Спорт

Мамиашвили: Хамаагүй иргэншлээ сольдог асуудлыг бүр мөсөн зогсооно

Мамиашвили: Хамаагүй иргэншлээ сольдог асуудлыг бүр мөсөн зогсооно

ОХУ-ын Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Юуны өмнө ОХУ-ын сонгомол барилдааны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Николай Моновыг томиллоо. Монов сүүлийн арван жил залуучуудын шигшээ багт ажиллаж байсан юм. Мөн сүүлийн үед иргэншлээ сольсон орос бөхчүүд дэлхийн дэвжээнд дийлж эхэлснийг зогсоох талаар ярилцжээ.

Мамиашвили “Гүйцэтгэх зөвлөлөөс допингийн дүрмээ чангатгаж, шийтгэлийг улам хүнд болголоо. Иргэншил солих асуудлаар хатуу арга хэмжээ авахаар болсон. Үүнээс хойш улсад ашиггүй бол ямар ч тамирчныг гадаад орны өмнөөс барилдахыг зөвшөөрөхгүй. Огт зөвшөөрөхгүй гэж ойлгож болно. Улс, орон нутгаас тухайн бөхөд хөрөнгө оруулж, тэмцээн уралдаанд сойж, ур чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний ачаар тамирчин нэр алдартай болж байгаа. Тиймээс бөхчүүд өөрсдийгөө Агуу Орос орны нэг хэсэг гэдгийг ухамсарлаж, өөрийгөө золиослох ёстой. Үг хэл төдийгүй үйл хөдлөлөөрөө үүнийг харуулах шаардлагатай. Бид маш хатуу арга хэмжээ авахад бэлэн болсон” гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.