UBLife Logo
Спорт

МҮБХ-ноос 3-р сард зохион байгуулах барилдааны хуваарь

МҮБХ-ноос 3-р сард зохион байгуулах барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваариа танилцууллаа.

3-р сарын 1 Ням, 13:00 цаг

"Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан

3-р сарын 7 Бямба, 13:00 цаг

"Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин У.Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан

3-р сарын 13 Баасан, 11:00 цаг

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

3-р сарын 14 Бямба, 13:00 цаг

Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

3-р сарын 15 Ням, 13:00 цаг

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан

3-р сарын 21 Бямба, 13:00 цаг

Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

3-р сарын 22 Ням, 11:00 цаг

Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан

3-р сарын 28 Бямба, 14:30 цаг

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан

3-р сарын 29 Ням, 14:30 цаг

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...