UBLife Logo
Спорт

CS 2: Хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ?

CS 2: Хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ?

Цахим спортын Counter-Strike 2 төрөлд дасгалжуулагчийн үүрэг маш их. Энд дасгалжуулагч бол шинжээч, мэргэжилтнээс гадна багийн сахилга батыг хариуцдаг, сэтгэл зүйч байх ёстой. Товчхон хэлэхэнд тоглогчид буудаж байна, харин хэрхэн зөв буудахыг нь дасгалжуулагч хийж, тавьж өгдөг.

Алексей “OverDrive” Бирюков олон нийтийн сүлжээнд өөрийн шилдэг гэж үздэг 10 дасгалжуулагчийг байр эзлүүлэн жагсаажээ.

CS 2 хамгийн шилдэг 10 дасгалжуулагч (OverDrive-ийн хувилбар)

1-р байр - B1ad3

2-р байр - Hally

3-р байр - Sycrone

4-р байр - Saw

5-р байр - Ash

6-р байр - Maaraa

7-р байр - Xtqzzz

8-р байр - Sidde

9-р байр - Dastan

10-р байр - Fierce

Шилдэг арваа тодруулсны дараа OverDrive “Хэрэв та санал нийлэхгүй байгаа бол CS төрлийг огт ойлгодоггүй гэсэн үг” гэж бичсэн байлаа.

Харин Алекс “Mauisnake” Элленберг түүнтэй санал нийлсэнгүй. Алекс “Hally-г хэт дээр тавьжээ. Ash-ийг ч бас дээшлүүлчихэж. Харин Xtqzzz, Maaraa хоёрыг хэт доогуур үнэлжээ. Maaraa илүү дээр байрт бичигдэх ёстой. Аравт бол OverDrive өөрийнхөө найзыг оруулсан байна” гэж хариу барьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...