UBLife Logo
Дэлхий

АНУ гадаад жуулчдын олон нийтийн сүлжээг шалгана

АНУ гадаад жуулчдын олон нийтийн сүлжээг шалгана

АНУ-д визгүй зорчдог 42 орны жуулчид удахгүй хатуу шалгалтад өртөнө гэж хэвлэлүүд мэдээллэж эхэллээ. Хил дээр эдгээр орны иргэдийн сүүлийн 5 жилд олон нийтийн сүлжээнд бичсэн зүйлийг нь сайтар хянах төслийг боловсруулан хэлэлцүүлэх шатандаа ороод байгаа юм. Төслийг Хил, гаалийн алба, Дотоодын аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ.   

ESTA (Electronic System for Travel Authorization) буюу жирийн онлайн анкет бөглөөд Америкт нэвтэрдэг 42 оронд Европын бараг бүх орон, Австрали, Бруней, Чили, Израил, Япон, Шинэ Зеланд, Катар, Сингапур, БНСУ, Тайвань багтдаг билээ. ESTA-гийн зөвшөөрөл нь хоёр жилийн хүчинтэй, нэг ирэхдээ АНУ-д 90 хүртэлх хоног оршин сууж болдог.

Шинэ хуулийн төслөөр ESTA-гаар виз хүсэгч нь олон нийтийн сүлжээний бүх аккаунтдаа сүүлийн 5 жил юу хийснээ харуулах шаардлагатай. Мөн утасны дугаар, сүүлийн 5-10 жил ашигласан цахилгаан шуудны хаягаа үзүүлж, хамаатан садны мэдээллээ улам дэлгэрэнгүй өгөх болно. Сүлжээн дэх постуудад ямар нэг алан хядагчдыг дэмжсэн бичлэг, АНУ-ын эсрэг зүйл байгаа эсэхийг сайтар хянах гэнэ.

Харин сүүлийн 5 жилийн сүлжээг хэн шалгах, хэдий хугацаанд шалгаж дуусах вэ гээд олон асуудал байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.