UBLife Logo
Спорт

Умар Кремлёв: World Boxing холбоонд мөнгөөр туслахад бэлэн байна

Умар Кремлёв: World Boxing холбоонд мөнгөөр туслахад бэлэн байна

Олон улсын боксын IBA холбооны тэргүүн Умар Кремлёв өрсөлдөгч холбоо болох World Boxing-ийн ерөнхийлөгч Геннадий Головкинд хандаж, санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Умар “Би тэдэнд амжилт, хөгжил хүсэн ерөөж байна. World Boxing холбоо мөнгөгүй гачигдаж байгааг би дуулсан. Манай холбоо санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Бид боксчдод ямар ч хязгаарлалт, хориг байхгүй байхын төлөө ажилладаг. Тамирчид IBA холбоонд ч тулалдаж, World Boxing-ийн тэмцээн, мэргэжилд ч дуртай газраа тоглож болно. Манай ДАШТ-д мэргэжлийнхэн ч оролцож байгаа. Жинхэнэ өрсөлдөөнөөр шилдгээ шалгаруулдаг. Одоогийн байдлаар IBA бол сонирхогчид, мэргэжлийнхэн, нударган зодооныхныг ч нэгтгэсэн цорын ганц холбоо байна. WBA-гийн дэлхийн аваргын бүсийн тулаан манай талбайд явагддаг. Бид бокст дийлж байгаа” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.