UBLife Logo
Newsfeed

Гүүглээр 2025 онд хамгийн их хайсан алдартан хэн бэ?

Гүүглээр 2025 онд хамгийн их хайсан алдартан хэн бэ?

Google Trends-ээс өнгөрч буй 2025 онд хамгийн их хайлгасан алдартнуудын чансааг гаргалаа.

D4vd

Америкийн рэп дуучин тэрээр TikTok-оор алдаршсан. Энэ жил тэр цомгоо гаргасан ч хайгдсан шалтгаан нь өөр.Өнгөрсөн 11 дүгээр сард түүний машины тээшнээс нэгэн цогцос олдсон нь дөрөвдүгээр сард сураггүй алга болсон Селеста Ривас хэмээх бүсгүйн цогцос байлаа. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Кендрик Ламар

Рэп дуучин продюсер Ламарын шинэ цомог Billboard-ийн эхний 10 байрын долоог нь эзэлсэн. 2025 онд тэр үзэгчдийнхээ тоогоор Майкл Жексоныг даван гарсан. NFL-ийн финалын тоглолтын үеэр хийсэн түүний тоглолтыг 133,5 сая хүн үзсэн нь Жексоны 133,4 саяас илүү гарсан юм.

Жимми Киммел

Телевизийн хөтлөгч, жүжигчин түүний шууд нэвтрүүлгийг Чарли Киркийн үхлийн талаар өгүүлснийх нь дараа зогсоосон нь олны анхаарлын төвд орсон билээ.

Тайлер Робинсон

АНУ-ын улс төрч, Трампын хамтран зүтгэгч Чарли Киркийн амь насыг хөнөөсөн.

Ромын хамба Лев XIV

Хамгийн анхны Хойд Америкийн уугуул Хамба лам.

Шедер Сандерс

Дейон Сандерсын хүү, хөлбөмбөгч Шедер 2025 оны хамгийн алдартай тамирчнаар шалгарсан. Нэг тоглолтын үеэр гэрт нь хулгай орж, 200 мянган ам.долларын эд зүйлс алга болжээ.

Бьянка Цензори

Канье Уэстын эхнэр тэрээр нүцгэн явдгаараа нэрд гарсан.

Зохран Мамдани

Нью-Йоркийн шинэ Амбан захирагч. Түүний гэргийг Зүүмэр үеийн анхны тэргүүн хатагтай гэж цоллосон.

Грета Тунберг

Шведийн эко зүтгэлтэн Грета Палестины төлөө зүтгэж, хэд хэдэн удаа Израилд саатуулагдсан.

Санаэ Такаичи

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.