UBLife Logo
Спорт

CS2 аварга “Vitality” багийн амжилтын гол нууц “No Sex”

CS2 аварга “Vitality” багийн амжилтын гол нууц “No Sex”

Цахим спортын CS2 төрлийн “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд “Vitality” баг итгэл төгс түрүүллээ. Тэд 2025 оны цахим спортын шилдэг бөг болоод зогссонгүй, түүхэнд нэрээ мөнхөлж чадлаа. “Vitality” бол мэргэжлийн тамирчдын баг. Тамирчид төдийгүй ар талынхан ч бүгд мэргэжлийн байж ийм амжилт үзүүлж чадах билээ.

Тэмцээний үеэр “No Sex”

Том, жижиг ямар ч тэмцээний үеэр тамирчид найз бүсгүй, эхнэртэйгээ уулзаж болно. Гэхдээ ойртож болохгүй. Учир нь багийн дүрэм ийм юм:

-Тамирчид тусдаа буудалд байрлана.

-Ойр дотныхонтойгоо тодорхой богино хугацаанд уулзаж болно.

-Багийн харилцан ойлголцол, эв нэгдлийг сайжруулахын тулд аль болох их цагийг хамтдаа өнгөрөөнө. Бэлтгэлээс гадна салхинд хамтдаа гардаг.

“Vitality” багийн ахлагч Ден “Apex” Мадесклер “Бэлгийн харилцаанд орж болохгүй гэдэг нь сахилга батын асуудал. Өдрийн дэглэмийг дагах, багийн цугларалтад хоцорч болохгүй гэдэгтэй л ижил зүйл. Энэ дүрмийн ачаар манай багийнхан анхаарал нь сарнихгүй, тоглолтдоо анхаарч чаддаг” гэж ярьсан байна.

Цэвэр ус биш изотоник ундаа

"Vitality” – “Mouz” багийн тоглолтын үеэр бүгд аварга багийнхан изотоник ууж байгааг анзаарсан. Яагаад? Энэ төрлийн ундаанд агуулагддаг ус, давсны харьцаа цусанд агуулагддаг ус, давс болон эрдэстэй ижил хэмжээнд байдаг. Хөлстэй хамт гарч байгаа эрдсийг орлож, цусан дахь сахарын хэмжээг дэмждэг байна.

Теннисний бөмбөгтэй дасгал

Тоглолтын өмнө тэд теннисний бөмбөг унагааж, аль болох хурдан шүүрэх дасгал хийдэг. Энэ нь мэдрэмжийг дээшлүүлж, гарын хөдөлгөөнийг рефлекс болтол нь сайжруулдаг байна.

Мөн хөлбөмбөг зэрэг бөмбөгтэй тоглоом тоглож, мэдрэмжээ дээшлүүлнэ. Тус баг спортын алдартай тамирчдыг арын албандаа урьдаг. Алдартай тамирчид их спортын элементийг цахим спортод шилжүүлэн, дамжуулдаг байна. Ямар үр дүн гарч байгааг бид бүгд харлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.