Цахим спортын HLTV сайтаас энэ сарын 29-нд CS2 төрлийн 2025 оны сүүлийн чансаагаа толилууллаа. “Team Vitality” баг чансааг тэргүүлж, эхний найман багийн дараалал өөрчлөгдсөнгүй.

Энэхүү HLTV чансаа нь цахим спортын хувьд маш том үйл явдал байдаг. Манай “The MongolZ” баг 2025 оноо чансааны 6-д өндөрлүүллээ. Өнгөрсөн есдүгээр сард тэд Valve дэлхийн чансааг тэргүүлж байсан билээ.


