Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдэд албан ёсоор чансаа олгодог болоод удаагүй байна. Холбооны дүрэм ёсоор бөхчүүд тухайн барилдаанд хэд давснаас хамаарч доорх чансааны оноог авдаг.
Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд:
9 даваа 2000
8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 даваа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцоо 50 оноо авах журамтай.

2025 оны чансаа өндөр 20 бөх
1, Улсын арслан Э.Батмагнай – Нийт оноо 4050
2, Улсын заан С.Сүхбат – 3700
3, Улсын заан Б.Бат-Өлзий - 3400
4, Улсын арслан Ц.Бямба-Отгон - 2600
4, Аймгийн арслан Д.Алтанцоож - 2600
6, Аймгийн арслан М.Баяржавхлан - 1950
7, Улсын аварга П.Бүрэнтөгс - 1800
7, Улсын заан Б.Пүрэвсайхан - 1800
7, Улсын начин Л.Энхсаруул - 1800
7, Улсын начин Б.Даваа-Очир - 1800
11, Аймгийн арслан Н.Амгаланбаатар - 1700
12, Аймгийн арслан Ө.Батсуурь - 1650
13, Аймгийн арслан Б.Очирхүү - 1550
14, Улсын харцага Б.Зоригтбаатар - 1500
15, Улсын харцага Б.Цэдэнсодном - 1450
16, Улсын начин Д.Амарсайхан - 1400
17, Сумын заан М.Өсөхбаяр - 1340
18, Улсын начин Т.Дүгэрдорж - 1300
19, Аймгийн арслан Д.Батбаяр - 1250
19, Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ - 1250
