Цахим спортын HLTV сайтаас Оны шилдэгт өрсөлдөгчдийн нэрсийг зарласан. “Шилдэг дасгалжуулагч” төрөлд нийт 10 дасгалжуулагч нэр дэвшсэнээс гурав нь финалд шалгаран үлдээд байна. “Team Vitality” багийн дасгалжуулагч Реми XTQZZZ Квоньям, “Team Spirit” багийн дасгалжуулагч Сергей hally Шаваев, манай “The Mongolz” багийн дасгалжуулагч Эрдэнэдалай maaRaa Баянбат нар өрсөлдөх боллоо. Ялагчийн нэрийг аравдугаар сарын 10-нд Белград хотод болох ёслолоор зарлах юм.
Цахим спортын тайлбарлагч, сэтгүүлч Ричард Льюис хэн түрүүлэх ёстой талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Хүмүүс надтай маргалдах байх. Гэхдээ дасгалжуулагч нар бүгд багийн амжилтад адилхан хувь нэмэр оруулдаг. Тэгвэл шилдэг дасгалжуулагч нь өөртөө байгаа хягаарлагдмал нөөц бололцоог маш зөв ашиглаж чадсан хүн байх ёстой. Дэлхийн шилдгүүдийг эгнээндээ багтаасан багийн дасгалжуулагч байх ёсгүй. Үүнээс дүгнэлт хийхэд Эрдэнэдалай maaRaa Баянбат ялах ёстой” гэж дүгнэжээ.
