UBLife Logo
Нийгэм

"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөрийг танилцуулж байна

"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөрийг танилцуулж байна

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off, Motive зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн уг арга хэмжээнд:

  • 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;

  • Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;

  • 2015 оны UBS телевизийн "My Voice" тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;

  • Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, "One Championship" холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;

  • Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.

Тоглолт 00:30 минут хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөр:

Нэгдүгээр хэсэг

• 21:00-21:01 Лазер гэрэл, дэлгэцийн хосолсон үзүүлбэр

• 21:01-21:10 “Өвлийн аяз” тайзны зохиомж, циркийн үзүүлбэр, “Cabaret” бүжгийн үзүүлбэр /Уран бүтээлчдийн нэгдсэн парад/

• 21:10-21:12 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын эхлэл

• 21:12-21:19 “Цасан аялгуу”, “Сайн байна уу санаандгүй хонгор чи минь”МУГЖ, поп дива, дуучин Т.Ариунаа

• 21:20-21:30 “All in Hit” хит дууны цомирлог Нэгэн зүгт, Sync, Take off хамтлаг

Хоёрдугаар хэсэг

• 21:32-21:34 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын хоёрдугаар хэсгийн эхлэл

• 21:34-21:38 “Street dance” бүжгийн үзүүлбэр UB DANCE бүжгийн хамтлаг

• 21:38-21:48 “Харанга”, “Дандаа хайртай” Gangbay хамтлаг

• 21:48-21:52 “Mongol swag” Реппер Young Mo’G

• 21:52-22:00 “Let me down”, “Marilyn Monro” Дуучин MVCHI

• 22:00-22:03 “Street dance” бүжгийн үзүүлбэр UB DANCE бүжгийн хамтлаг

• 22:03-22:13 “Миний нийслэл – 1983-1986”, “Гацуурхан” Lemons хамтлаг Хө

• 22:13-22:23 Remix /Реппер Ginjin/

• 22:23-22:33 Гэрэл болон лед дэлгэцтэй хосолсон үзүүлбэр “Авьяаслаг Монголчууд – 2016”, Авьяаслаг Азичууд – 2017” шоуны шилдэг оролцогч, дижитал бүжигчин Б.Шижирбат

Гуравдугаар хэсэг

• 22:33-22:35 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын гуравдугаар хэсгийн эхлэл

• 22:33-23:00 “Хундгаа өргөе”, “Баяртай хуучин он минь баяртай” МУАЖ,“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “It,s beginning Christmas”“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, Азийн шилдэг каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ, “Шинэ жил манайд ирлээ”, “Цагаан шөнө”, “Шинэ жилийн шөнө” МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяа, “All I want for Christmas is you” Silk way star шоуны ялагч, дуучин Мишээл, “Сүлд модны наадам” МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Э.Энх-Эрдэнэ, Мишээл

Дөрөвдүгээр хэсэг

• 23:00-23:04 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт

• 23:05-23:09 “Баярлалаа” “Увертюра” хамтлаг

• 23:09-23:11 2025 онд Монгол Улсынхаа нэрийг гаргасан тамирчид, урлаг соёлын алдартнууд, салбар салбарын төлөөллүүдэд баярлаж талархаж буйгаа илэрхийлэх

• 23:11-23:12 2025 оны амжилтын эзэдийг дэлгэцээр харуулна

• 23:12-23:14 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг алдаршуулах, 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид үзэгчидтэй мэндчилэх

• 23:14-23:16 The MongolZ багийг алдаршуулах

• 23:16-23:18 Оюун ухааны спортын тамирчдыг алдаршуулах, оюун ухааны спортын тамирчид үзэгчидтэй мэндчилэх

• 23:18-23:20 Дуучин Ж.Мишээл үзэгчидтэй мэндчилэх

• 23:20-23:22 “Physical asia” шоуны Монгол улсын багийн төлөөлөл үзэгчидтэй мэндчилгээ дэвшүүлнэ

• 23:22-23:24 “The Hu” хамтлаг, үзэгчидтэй мэндчилэх

• 23:24-23:26 Өвлийн өвгөн, цасан охид

• 23:26-23:29 Монгол бахархлуудад бэлэг гардуулах ёслол

• 23:29-23:30 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тайзнаас мэндчилгээ дэвшүүлэх

• 23:32-23:33 “The Hu” хамтлаг

• 23:33-23:53 “Unright destined Mongol”, “The Gereg”, “Grey Hun”, “Yuve Yuve” “The Hu” хамтлаг уран бүтээлээ толилуулна

• 23:53-00:00 Хамтдаа тоолж Шинэ оноо угтах

• 00:00-00:10 “This is Mongol”, “Wolf Totem” The Hu хамтлаг

• 00:00 – 00:10 Ёслолын буудлага буудаж, он солигдох /Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг болон Монголын Хүүхдийн ордны гадна талбайд/

• 00:14-00:30 DJ set DJ GEZEG

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.