UBLife Logo
Кино

50 жил архи амсаагүй Энтони Хопкинс 88 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

50 жил архи амсаагүй Энтони Хопкинс 88 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Жүжигчин Энтони Хопкинс 88 нас хүрлээ. Үүнийхээ 50 жилийг нь согтууруулах ундаа огт амсалгүй өнгөрөөсөн гэж тэрээр инстаграмдаа бичжээ.

Энтони “Дахиад нэг аз жаргалтай Шинэ жил ирлээ. Гэхдээ 50 жилийн өмнөх энэ өдөр би согтуугаар машин барьж яваад үхэх дөхсөн. Тэр үед би архинаас салах ёстой гэдгээ ойлгосон. Би архины хамааралтай болсон байлаа. Ингээд архинаас салахаар шийдсэн. Яг 50 жил өнгөрчээ” гэж ярьсан байна.

Тэрээр архи уудаг хүмүүст хандан, өөрөөс нь үлгэр жишээ авахыг зөвлөсөн байна.

“Үхэл, амьдрал хоёроос амьдралыг нь сонгоорой. Амьдрал, амьдрал, амьдрал бас дахиад амьдрал. Би 88 нас хүрлээ. Буруу сонголт хийсэн бол хэд наслах байсныг бүү мэд” гэжээ.

Хопкинсийг 37 настайд нь нэгэн эмч түүнд “Архи уусаар байгаад таны бие 50-65 хүний биетэй ижил болжээ” гэж хэлж байжээ.

"Уудаг үеийнхээ зарим зүйлийг би санадаггүй. Олон хүнд гай учруулснаа мэдэж байна. Би өөрийгөө архичин гэж огт боддоггүй байлаа. Би архичин биш гэж бодсоор байсан. Тэр шинэ жилээр би осолд ороод хэн нэгнийг машинаар дайраад алж болох байснаа ухаарсан. Ийнхүү 1975 оны 12 дугаар сарын 29-нөөс хойш би амсаагүй” Хопкинс

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.