Зул сарын баяраар хүүхдүүдийн хайртай баатар Винни Пух 100 нас хүрлээ. Хөөрхөн баавгайн тухай анхны өгүүллэг 1925 оны 12 дугаар сарын 24-нд “Буруу зөгийнүүд” нэртэйгээр “London Evening News” сонинд хэвлэгдэж байжээ. Тиймээс энэ өдрийг Винни Пухын төрсөн өдөр гэж тооцдог юм.

Өгүүллэгийн үйл явдал өрнөдөг Зүүн Суссекс мужид зохиолч Алан Милн зуслантай байлаа. Винни баавгай одоо ч Зүүн Суссекс муждаа орлого оруулсаар байдаг. Энэ жил түүний 100 жилийн ойгоор Засгийн газраас 450 мянган фунт тус мужид олгожээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид энэ ойд ирдэг хэвээр байна.

1961 онд Disney компани Милний номын зохиогчийн эрхийг худалдан авснаар Винни Пух дэлхий даяар алдаршсан юм. 2018 оноос “Pooh Trek Tours” компани номын үйл явдал гардаг газруудаар жуулчдыг аялуулж эхэлсэн. Мөн Винни Пухын 100 жилийн ойд зориулсан хөшөө босгох гэнэ.
