Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж


1. Ном хямдарсан байхыг хараад "Ахиад хямдрахгүй, хэвлэгдэхгүй байх вий" гэж айсандаа шуудхан авчихдаг. 

Гэвч үүний дараа "уншаагүй номын жагсаалт" нэгээр нэмэгдэх болно. 

2. Орны дэргэдэх сандал, ширээ "хэзээ нэг цагт унших" номын тавиур болж хувирна. 

Related image

3. Заримдаа номоо уншихаар суумагц л өөр ажил гарчихна. Эсвэл нойр хүрнэ. Тэгээд сэтгэлдээ "Нөгөө номоо дуусгах юмсан" гэсэн мөнхийн түгшүүртэй явах болно.

4. Заримдаа уншсан хэсгээ алдахгүйн тулд юуг ч хамаагүй номын хавчуурга болгон хэрэглэнэ. 

5. Номын хоёр дугаар бүлгийг уншиж дуусахын алдад өмнөх бүлгээ мартчих тохиолдол бий. Тэгээд ахиад л сэргээн унших шаардлагатай болно. 

 Энэ мэтчилэн хэчнээн дүрслэл, хэсгийг мартахыг төсөөлшгүй.

6. Дуртай номоо бусдад уншуулна гэдэг төрсөн хүүхдээ айлд өргүүлэхтэй л адил түгшүүртэй санагдана. 

7. Номоо зээлдүүлчихээд эргүүлж өгөхийг өдөр бүр шалгаана. 

8. Хүмүүс өөр өөрийнхөөрөө зөвлөгөө өгөх үед:

9. Та хоёр дахь төрөлд хамаардаг. 

10. -Нүд чинь улайчихаж!

-Унтаагүй юм уу? гэх үг бүрт хариу тайлбарлахаас та нэгэнт залхсан.  

11. -Чи тийм л их ном уншдаг юм бол ....-ийг мэдэх үү? гэсэн хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж үйлээ барна. 

Тэд яаж ч хэлээд ойлгохгүй шүү дээ. 

12. Шинээр авсан номоо унших гэж байгаад л удалгүй мартчихна. Тэгээд орны хөндий, угаалгын өрөөнөөс олоод гэм хийсэн мэт санагдана. 

13. Хааяа ч гэсэн зурагтай ном унших сайхан санагддаг. Зарим хүмүүс заавал "бэстселлер" номыг л унших ёстой гэдгийг та ойлгодоггүй. 

14. Заримдаа номын хавтас шинэчлэгдэж гарахад л авах хүсэл эрхгүй төрнө. Нэг номоос хэд хэдийг авах ч тохиолдол бий... 

15. Амралтын өдөр гэдэг орноосоо босолгүй өдөржин унших өдөр гэсэн үг.

16. Авсан ном бүрээ уншиж амжихгүй тул ядаж л цуглуулж буйгаараа сэтгэлээ аргацаана.

17. Ном авах үедээ та "яаж ийгээд" л мөнгө олчихдог.

18. Жилийн аль үед, ямар улиралд ямар ном уншихаа та маш сайн мэддэг. 

19. Хэзээ ч уйдамгүй хачирхалтай зүйл: Хуучин номын үнэр

20. Хүмүүс танд "Энэ номыг хэчнээн удаа унших гэсэн юм?" гэх үед та:

- Өшөө юу гэмээр байна? 

21. Энэ бүхний эцэст авсан номоо дор нь л уншихгүй бол тайван сууж чадахаа байсан. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2021.04.24 172.69.252.151

haha yag bnda

0 Хариулах