UBLife Logo
Кино

"You" цувралын шинэ хэсэг энэ онд цацагдана

Г.Сүрэн
Г.Сүрэн
"You" цувралын шинэ хэсэг энэ онд цацагдана

Netflix-ийн "You" цувралын эхний 2 хэсэг цацагдаад буй. Дараагийн хэсгийн зураг авалт 2020 онд дуусах ёстой байсан ч коронавирусийн улмаас хойшилж, өчигдөр сүүлийн зураг авалтаа хийж дуусгасан тухай кино багийнхан мэдээллээ.

10 ангиас бүрдэх 3-р хэсэгт Жое ба түүний жирэмсэн эхнэрийн шинэ хамтын амьдралын тухай өгүүлэх бөгөөд 2 шинэ дүр уг цувралд нэмэгджээ. Хайр дурлал, гэмт хэрэг, мөрдлөгө, санаанд оромгүй эргэлтүүд бүхий уг цуврал кино сонирхогчдийн Rotten Tomatoes сүлжээнд 90 хувийн өндөр үнэлгээ аваад байна.

Одоогоор шинэ дүрүүдийн тухай тодорхой мэдээлэл дэлгэгдээгүй байна.

Шинэ хэсэг 2021 оны арваннэгдүгээр сард цацагдах юм.

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.