Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Cyber bullying | Цахим орчны дарамтад хэн хамгийн их өртдөг вэ?


Харагдах байдал, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, хөгжлийн бэрхшээл зэргээр нь бусдыг цахим орчинд заналхийлэх, айлгах, дарамтлах, дорд үзэх нь цахим дарамтын хэлбэрүүд юм. Хэн нэгний нүцгэн зураг, бичлэг, хувийн мэдээлэл зэргийг эзнээс нь асуулгүй, зөвшөөрөл авалгүйгээр олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх, тухайн хүний нэр хүндэд хохирол учруулах нь хүний сэтгэл санааг төдийгүй бие махбодыг гэмтээх үр дагавартай байдаг. 

Олон улсын судалгаагаар цахим дарамт нь 13-14 насныханд илүү түгээмэл тохиолддог ба 15 наснаас эхлэн тухайн үзэгдэл багасдаг гэж үздэг. Цахим орчинд дарамтлуулах нь сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, өөрт итгэх итгэл болон ганцаардал зэрэг сэтгэл зүйн сөрөг байдлуудыг үүсгэдэг учир үүнд өртсөн өсвөр насныхан амиа хорлох бодол, цаашлаад амиа хорлох үйлдлүүдийг бодитоор үйлддэг нь бусад төрлийн гадаад хүчин зүйлсээс үүдэх сэтгэл зүйн асуудалтай харьцуулахад хоёр дахин их болохыг судалгаагаар баталсан байна. 

Олон улсын судалгаагаар цахим дарамт нь 13-14 насныханд илүү түгээмэл тохиолддог ба 15 наснаас эхлэн тухайн үзэгдэл багасдаг гэж үздэг.

Цахим дарамт үйлдэж буй хүнд хүйс, нас, арьс өнгөний ялгаа гэж байдаггүй ба дарамтлагч нь хохирогчийн хариу үйлдлийг нүдээр хардаггүй учир ямар сэтгэл зүйн хохирол учруулж байгааг бодитоор мэддэггүй нь энэхүү төрлийн дарамтыг улам хүнд шатанд хүргэхэд голлон нөлөөлдөг. Цахим дарамт үйлдэгч хүний шалтгааныг дотоод ба гадаад сэдэлтэй холбож тайлбарладаг. Дотоод сэдэл нь өөрийн дотоод зөрчлөө бусдад гаргах, өшөө авах, бусдаас илүү дээгүүр гэж бодох, бусдад атаархах, цаг нөхцөөх зэрэг байдаг бол гадаад сэдэл нь хохирогчийн бусдаас ялгаатай байдлыг жигших, өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлахгүй байх, бодит амьдрал дээр бусадтай нүүр тулж зөрчлийг шийдвэрлэхээс эмээх зэрэг шалтгаан бий. 

Хүний үндсэн хэрэгцээний нэг болох бусдаар хайрлуулах, нийгмийн нэг хэсэг байх хэрэгцээ нь өсвөр насныхныг улам ихээр цахим сүлжээнд донтуулдаг.

Цахим дарамтлагч нь хохирогчийг 24 цагийн турш хэзээ ч хамаагүй, байршил үл хамааран дарамтлах боломжтой байдаг ба дарамтлагчаас ирсэн сөрөг сэтгэгдэл, сөрөг мэдээлэл нь олон нийтийн сүлжээнд хадгалагдаж, хохирогч түүнийг давтан харах, давтан хүлээж авах эрсдэлтэй байдгаараа бусад төрлийн дарамт шахалтаас илүү сэтгэл зүйн хор хохирол учруулж болдог. Хохирогчийн тухай сөрөг мэдээллийг бусадтай хуваалцах байдлаар цааш хэдэн зуу, хэдэн мянган хүнд түгээснээс бүрэн устгах боломжгүй байдаг учир хохирогч нь хэзээ ч тухайн дарамтаас гарж чадахгүй мэт санагдаж, итгэл найдвараа алдахад хүргэдэг юм.

Хүний үндсэн хэрэгцээний нэг болох бусдаар хайрлуулах, нийгмийн нэг хэсэг байх хэрэгцээ нь өсвөр насныхныг улам ихээр цахим сүлжээнд донтуулж, эргээд тухайн хэрэгцээ хангагдахгүй байх эсвэл цахим орчин дахь хүчирхийллийн хохирогч болж, сэтгэл гутралд автах байдлыг үүсгэдэг. Ингэснээр тухайн хүн өөрийгөө бусдад хэрэггүй нэгэн, хайрлагдахгүй нэгэн хэмээн дүгнэж, бусдаас хөндийрч, зайгаа барьж эхэлдэг байна. Ингэснээр сөрөг бодол болон сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэж ганцаардалд хүргэдэг.

Судалгаагаар ганцаардалд орох нь стрессийн дааврыг нэмэгдүүлж, дархлаа суларснаар ханиад томуунд өртөхөд амар болох эрсдэлийг үүсгэдэг байна. Мөн ганцаардлын мэдрэмж нь тархинд аюултай байна гэдэг дохиог өгдөг тул гүн нойрсож, чанартай унтах боломжийг үгүй хийдэг. Цахим дарамтын хохирогчдод толгой өвдөх, хэвлийн хэсгээр өвдөх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг нь энэ төрлийн дарамтад орсон хүн дан ганц сэтгэл зүйн бус бие махбодын хувьд ч хохирдгийг илтгэж байна.

Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ашигладаг нийгмийн сүлжээний тухай мэдлэгтэй болж, цахим дээрэлхэлтийн тухай ойлголтыг хүүхдэдээ өгөх, цахим орчинд хүүхэд хэрхэн өөрийгөө хамгаалж сурах болон хэрхэн интернетийг аюулгүй ашиглах тухай ярилцах нь чухал юм.

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.