UBLife Logo
Дэлхий

Швейцар орон гэргүй хүмүүстээ Европын хүссэн чиглэлд нь нэг талын тасалбар үнэгүй өгнө

Г.Сүрэн
Г.Сүрэн
Швейцар орон гэргүй хүмүүстээ Европын хүссэн чиглэлд нь нэг талын тасалбар үнэгүй өгнө

Швейцарын Базель тэргүүтэй хэд хэдэн хотууд эргэж ирэхгүй гэж амласан орон гэргүй хүмүүстээ Европын хүссэн чиглэлд нь нэг талын тасалбар үнэгүй санал болгожээ. Тэдгээр хүмүүс тодорхой хугацаанд Швейцарт эргэн ирэхгүй гэдгээ баталж, гэрээ байгуулах ёстой юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд 31 хүн уг гэрээг байгуулж, Румын руу 14 хүн, Бельги рүү 7 хүн, Герман руу 7 хүн, Итали руу 2 хүн, Франц руу 1 хүн тус тус нисчээ. 

Швейцарт гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийг өндөр хэмжээгээр торгодог бөгөөд 2014 онд Женевийн гудамжинд сууж байсан эмэгтэйг 547 ам.доллараар торгож, торгуулиа төлж чадаагүйн улмаас хорих ял эдлүүлж байжээ. Харин 2016 онд Швейцарын Засаг захиргаанаас картон цаасан дээр гуйлга гуйхыг хориглосон хууль гаргажээ.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.