Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Nomadland" кино болон Хлоя Жаогийн Оскарын шагнал хүртсэн тухай мэдээг ХЯТАДАД хоригложээ


Хятадын найруулагч Хлоя Жао "Nomadland" киногоороо 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг найруулагч", "Шилдэг кино" шагналыг хүртэж, уг шагналыг хүртсэн анхны ази эмэгтэй найруулагч болсон. 39 настай Хлоя Жао олон улсын кино наадмуудаас 58 нэр бүхий шагналын эзэн болоод буй. Тэрээр Хятадын нэрийг ийнхүү дэлхийд гаргаж, эх орныхоо бахархал болох байсан ч эсрэгээрээ Хятад улсад түүний "Nomadland" киног гаргахыг хориглож, "Улсын хориотой кино жагсаалт"-д оруулжээ. Үүгээр зогсохгүй "Хлоя Жао Оскарын шагнал хүртжээ" гэх утгатай мэдээ мэдээллүүдийг ч устгасан байна. 

Хятадын зүгээс тодорхой мэдээлэл цацаагүй боловч Хлоя Жаогийн өмнө нь өгсөн ярилцлагуудыг үндэслэн Өмнөдийн үзэл суртлыг сурталчилсан, эх орноо үгүйсгэсэн хэмээн буруутгажээ. Хлоя Жаогийн Оскарын шагнал гардан авсан тухай Weibo сүлжээн дэх 8.9 сая дагагчтай пост нийтлэгдсэн даруйдаа устжээ. 

Хлоя Жао 1982 онд Бээжинд төрж өссөн бөгөөд Англид их сургуульд суралцан, удалгүй АНУ-д сурч ажиллах болжээ. 

Түүний найруулсан Марвелийн "The Eternals" УСК энэ оны арваннэгдүгээр сард АНУ-д нээлтээ хийх юм.

Эх сурвалж: New Asia


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.