Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад бүрэн автомат метроны буудал нээгджээ


Хэв маяг нь ирээдүйг зөгнөсөн гэлтэй хамгийн орчин үеийн шийдлээр бүтсэн метроны буудал БНХАУ-д нээлтээ хийжээ. Тус буудлын дотоод үйл ажиллагаанд нэг ч хүн оролцдоггүй бөгөөд бүрэн автомат системд тулгуурлан бүтээсэн байна. Дотоод заслыг нь J&A Designs, Sepanta Design болон SOHOVita гэх компаниуд загварчилсан бөгөөд геометрийн хөдөлгөөн болон өвөрмөц гэрэлтүүлгийг ашиглажээ. Эдгээр нүд гялбам онцгой архитектурын шийдэл нь цар тахлын дараа жуулчдын урсгалыг татах хандлагатай байна.

“Дэлхийн өнцөг булан бүрд төрөл бүрийн метро, автобусны буудлын шийдлүүд бий. Ихэнх нь зүгээр л дамжин өнгөрөх цэгийн үүргийг гүйцэтгэдэг бол зарим нэг нь хүнид онцгой сэтгэгдэл үлдээдэг. Жишээ нь Москва хотын төв метроны буудлууд загвар дизайны хувьд тэс өөр. Бидний эргэн тойронд байгаа барилга байгууламжууд нь энгийн нэг бүтээн байгуулалт гэхээсээ бидэнд харахуйн, гоо зүйн мэдрэмжийг өгч байвал хэчнээн сайхан” гэж Сепанта Дизайн компанийн үүсгэн байгуулагч Реза Эсмаэли ярьжээ.

Тухайн метроны шугам нь нийт 13 дамжин өнгөрөх буудалтай бөгөөд тус бүрийнх нь загвар өөрийн гэсэн онцлог өнгөтэй байна. Зохион бүтээгчдийн зүгээс орчин үеийн элементийг Хятадын уламжлалт хүр хорхойн торго үүсэх явцтай холбон загварыг нь гаргажээ. Чөндү хот нь Сичуань мужийн төв бөгөөд торгоны материалаараа алдартай юм.

Та бүхэнд тус метроны буудлын дотоод заслын зургуудыг хүргэж байна.

Эх сурвалж: My Modern Met

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
13 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.