Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

САНАЛ БОЛГОХ: Сүүлийн үед хэвлэгдсэн шинэ содон 8 ном


Шинэ содон номын эрэлд гарч, сураглаж явна уу? “Би нэг өдөр нэг ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн” хэмээх Орхан Памукын үг бий. Сүүлийн үед хэвлэгдсэн болон орчуулагдсан шинэ содон дараах 8 номыг онцлон санал болгож байна. 

#1 "Бидний доторх чөтгөр" Сабахаттин Али

Туркийн нэрт зохиолч Сабахаттин Алигийн "Арьсан хүрэмтэй Мадонна" зохиолыг та уншсан бол шинээр орчуулагдан гарч буй эл ном ч таалагдах нь гарцаагүй. Нийгмийн өдөр тутмын нөлөөлөл, сүүдэр, хүний сул дорой зан төрх, "хүмүүний доторх чөтгөр"-ийг уудлан гаргасан тод томруун дүрслэлээр энэхүү ном бүтжээ.

#2 "Төгсгөлийн мэдрэмж" Жулиан Барнс

"Тагтаа" паблишингаас хамгийн сүүлд хэвлэн гаргасан "Төгсгөлийн мэдрэмж" бүтээл 2011 онд англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй Бүүкэрийн шагналыг хүртжээ. Дурсамжин дундаа бэдэрч, дурсамжаараа амьдрах дуртай хүний төрөлх мэдрэмжээр дамжуулан оршихуй, орон зайн тухай уран яруу бичигдсэн хүүрнэл бүтээл юм. 

#3 "Чөтгөрийн бясалгал" Ч.Ганжавхлан 

Номын зохиогч Ч.Ганжавхлан өөрийн бодол, амьдрал, мэдрэмжээс сэдэвлэн баримтат өгүүлэмж, гэрэл зургийн хослол бүхий "Чөтгөрийн бясалгал" номоо бүтээжээ. Хүн бүрийн дотор нуугдах чөтгөр, туулах ёстой үнэн, зугтаж чадахгүй бүхэн зэрэг гүн гүнзгий агуулгыг хөнджээ.


 #4 "Кики, Жакс хоёр" Мари Кондо 

"Амьдралыг өөрчлөх ид шид ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч хүүхдүүдэд зориулсан шинэ номоо гаргажээ. Кики, Жакс хоёр найзын тухай өгүүлэх энэхүү зурагт номонд нөхөрлөл, хамтын хүч, эмц цэгц гэх мэт ойлголтуудыг тун хөгжилтэй дүрсэлжээ. 


#5 "Англи өвчтөн" Майкл Ондатже

Орчин цагийн барууны уран зохиолын шилдгүүдийн нэг гэгддэг Майкл Ондатжегийн шинэ бүтээл эх хэлээр хэвлэгдэн гарчээ. Хүний халуун дулаан хайр сэтгэл, уй гуниг, айдас түгшүүр, шунал хүслийг дэлгэхийн сацуу хамгийн аймшигт дайны үед зохиолын үйл явдал өрнөнө. 

#6 "Мал дээр" Шагж Гэлэн

Номын хэсгээс: Биднийг багад хүүхдүүдийг онц, дунд, муу сурдаг гэж гурав ангилдаг байлаа. Хүүхдүүд хоорондоо муу сурсан нэгнээ “Мал дээр гар” гэж доог тохуу хийнэ. Багш нар ч мөн ялгаагүй. Чи ингэж сурсан юмгүй дэмий сэлгүүцэж байхаар мал дээр гар гээд хөөх нь холгүй.

#7 "Багт хүний наманчлал" Юүкио Мишима 

Монсудар хэвлэлийн газрын “Утга зохиол” цувралын 36-р дахь ном хэвлэгдэн гарчээ. Ил шулуухан зантай Кохан хэмээх "Би" баатар хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. 

#8 "Тээгч сарууд" Э.Төгсжаргал

Залуу яруу найрагчийн шинэ шүлгийн түүвэр бүтээл хэвлэгджээ. Номын хэсгээс: 

Холын холоос ирээд
Салхины үүрэнд хоноглосон шувууд
Сүүлчийн цасны уруулыг үнсэв
Жавар нь нэгэнтээ арилжээ...

Өөрийн санал болгох номоо бидэнтэй ЭНД дарж хуваалцаарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.