Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном


Англи хэлт уран зохиолын шилдгүүдэд олгодог "Бүүкер" шагналын энэ оны сүүлийн сунгааны жагсаалт гарчээ. Их Британи болон Ирландад хэвлэгдсэн англи хэл дээрх уран бүтээлд үндсэн Бүүкерийн шагналыг; англи хэлээр орчуулагдахуйц өөр орны зохиол бүтээлд Олон улсын Бүүкерийн шагналыг олгодог уламжлалтай. Олон улсын Бүүкерийн шагналын сүүлийн сунгаанд шалгарсан 6 номыг зохиолчдын хамт танилцуулж байна. Сүүлийн сунгаанд үлдсэн 5 зохиолчид 2500 фунт стерлинг, тэргүүн байрын эзэнд 50 мянган фунт стерлинг олгодог нь өнөө үеийн уран зохиолын хамгийн өндөр үнэлгээтэй шагнал юм. Анхны Олон улсын Бүүкерийн шагналыг одоогоос 16 жилийн өмнө буюу 2005 онд Албани зохиолч Исмаиль Кадаред олгож байжээ. Харин анхны Бүүкерийн шагналыг 1969 онд Их Британий зохиолч П. Х. Ньюбигийн "Something to Answer For" романд олгож байв. 

#1 At Night All Blood Is Black

Зохиолч: Дэвид Диоп

Орчуулагч: Франц хэлнээс орчуулсан Анна Мосчовакис 

Сенегал улсын зохиолч Дэвид Диоп 1966 онд төржээ. Одоогоор Францад амьдардаг түүний зохиол бүтээл 13 хэлэнд орчуулагдаж, Италийн "Strega European Prize" шагналыг хүртсэн удаатай. Энэхүү шинэ номонд Дэлхийн I дайны үед Барууны фронтод Францын төлөө тулалдаж байсан сенегалчуудын түүх, залуу эрийн сэтгэл зүйн дотоод эмгэнэлийг харуулжээ. 

#2 The Dangers of Smoking in Bed

Зохиолч: Мариана Энрикез

Орчуулагч: Испани хэлнээс орчуулсан Меган МакДауэлл 

Испани хэлт зохиолч Марианагийн энэхүү шинэ роман өсвөр үеийнхний дэврүүн зан, хар тамхины хөнөөл, өлсгөлөн, тарчлал зэрэг сэдвүүдийг хөндөх бөгөөд их хотын айдас түгшүүр, бодит байдлын нүцгэн үнэнийг ил тод харуулжээ. Гол дүрээс гадна олон туслах дүрүүд хүч түрэн "орж ирэх" нь сонирхолтой. 

#3 When We Cease to Understand the World

Зохиолч: Бенжамин Лабатут

Орчуулагч: Испани хэлнээс орчуулсан Адриан Натан Вест 

Зохиолч Бенжамин Лабатут нь 1980 онд Нидерландын Роттердам хотод төржээ. Энэхүү ном нь түүний анхны англи хэл рүү орчуулагдсан бүтээл бөгөөд шинжлэх ухааны түүхэн эрин үеийг хамарна. Алдарт шинжлэх ухаанч Альберт Эйнштейн Дэлхийн нэгдүгээр дайны үед фронтоос илгээсэн захидлыг нээж буйгаар гол үйл явдал эхлэх ажээ. 

#4 The Employees

Зохиолч: Ольга Равн

Орчуулагч: Дани хэлнээс орчуулсан Мартин Айткен 

Данийн контемпорари зохиолчдын нэрт төлөөлөгч гэгдэж буй Ольга Равны энэхүү бүтээлд хөлөг онгоцны зургаан мянган ажилчдын тухай өгүүлэх бөгөөд ажилчин ангийн цаад утга санаа, хөдөлмөрийн ойлголтыг гашуун егөөтэй хослуулан бичжээ. 

#5 In Memory of Memory

Зохиолч: Мария Степанова

Орчуулагч: Орос хэлнээс орчуулсан Саша Дугдейл 

Оросын яруу найрагч, зохиолч Мария Степанова "Дурсамжин дахь дурсамж" хэмээж болохуйц эл номондоо эгэл жирийн еврей гэр бүлийн амьдрал ахуйг авга эгчийнхээ үлдээсэн гэрэл зураг, зурагт хуудас, ил захидал, өдрийн тэмдэглэл зэрэгт тулгуурлан уран яруу туурвижээ. 

 #6 The War of the Poor

Зохиолч: Эрик Вуиллард

Орчуулагч: Франц хэлнээс орчуулсан Марк Полиззотти

 Зохиолч Эрик франц хэлт зохиолчдод олгодог хамгийн том шагнал болох "L’ordre du jour"-ийг 2017 онд хүртэж байжээ. Түүний шинэ номын үйл явдал XVI зууны үеийн Европт өрнөх агаад бурхан хүмүүсийг ижил тэгш хайраар бүтээсэн атал зарим нь яагаад ядуу, зарим нь хэт их эрх мэдэлтэй аж төрж буй талаарх хурц асуудлыг уран яруу, гойдын тансаг дүрслэлээр хөндөн бичжээ. 

Энэ жилийн ялагчийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор зарлана. 

Эх сурвалж: The Booker Prizes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.