Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ үеийн охид мөрөөдлөө хуваалцсан 10 ТҮҮХ


Их Британийн гэрэл зурагчин Каролин Мендельсон 6 жилийн турш 90 гаруй охидтой уулзан ярилцаж, тэдний гэрэл зургийг буулгажээ. "10-12 насандаа би өөрийн арьс, гадаад төрх, ирээдүйдээ их л санаа зовнидог байв. Хүүхдээс насан хүрэгч болон өсч буй энэ "эвгүй" нас үнэндээ үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан нас болохыг залуу охидод ойлгуулж, өөртөө итгэлтэй байхад нь туслахыг хүсдэг. Охин бүртэй уулзан ярилцахад тэдний өөр өөр зан чанар, дүр төрхийг олж хардаг. Охид багадаа гэр бүл, өдөр тутмын амьдралынхаа тухай ярьдаг ч нэг жилийн дараа ахин уулзахад гараг ертөнц, агаарын бохирдол, сансар судлал, гоо сайхан гээд илүү "том" зүйлсийн тухай боддог болсон байдаг. Хамгийн сүүлд уулзсан охин надад өөрийн айдас, коронавирусийн хор хөнөөлийн тухай ярьж өгсөн" гэж тэр хэлжээ.

#1 Хивенс, 10 настай

"Би адал явдалд дуртай. Зураг зурж, бүтээлч байхад ч дуртай. Харин загнуулж, захируулах дургүй. Би хэзээ нэг өдөр эмч болоод хэн ч үхдэггүй дэлхийг бүтээмээр байна"

#2 Рүби, 11 настай

"Ирээдүйд бидний нийгэм ямар ч төрхтэй хүнийг ялгаварлан гадуурхдаггүй нээлттэй болно гэж би боддог. Хүн бүр сэтгүүл дээрх шиг биш, өөр өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй. Би том болоод өөртөө илүү итгэлтэй болж, бусдад ч өөртөө итгэхэд нь тусалдаг хүн болно. Миний мөрөөдөл бол гоё ажилтай болоод хоёр нохойтой болох."

#3 Бекка, 11 настай

"Том болоод уралдааны машины жолооч, шинжлэх ухаанч, дуучин болмоор байна. Муур, арслан, бар гэх мэт том амьтан тэжээж болохуйц ажилтай болно. Эгч шигээ хурдан гүйдэг болоод цугтаа гүйнэ. Хэрвээ би хөл дээрээ алхаж чадвал үргэлж эгчтэйгээ хамт явна. Би алхмаар байна." 

#4 Ааиша, 11 настай 

"Би дэлхийгээр аялж, өөр өөр улсын янз бүрийн хүмүүстэй уулзмаар байна. Энэ дэлхийд хүн бүхэн орон гэртэй байж, харих газартай байгаасай гэж би мөрөөддөг."

#5 Алиса, 11 настай

"Би том болоод асрамжийн газрын, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг бизнес хийж, бас ном бичнэ. Би тархины саажилттай. Зургаан сартайдаа, нэг настайдаа хагалгаанд орсон. Би ширэнгэн ойд аялж, борооны үнэр үнэрлэхийг хүсч байна" 

#6 Лотти, 11 настай

"Би хөгшин болохоороо амьтны хүрээлэнгийн хамгаалагч болно, эсвэл гэртээ зөндөө олон амьтантай болно. Хүмүүс дэлхийгээ бохирдуулахаа болиосой гэж хүсдэг. Моддыг тайрч, өөрсдөдөө гэр хийж дулаахан байдаг нь харамсалтай. Би гол мөрөн ширгэж байгаагаас бас коронавирусээ айдаг." 

#7 Эми, 10 настай

"Би хүн бүхэн орон гэртэй, хайрлах гэр бүлтэй байгаасай гэж хүсдэг. Хүн бүхэн аз жаргалтай, сайхан амьдраасай. Жаахан байлаа гээд гайхалтай зүйл хийж чадахгүй гэсэн үг биш."

#8 Мариа, 10 настай

"Би ямар ч хүнд хэцүү амьдралтай хүүхдийг мундаг эмч, ерөнхий сайд болгож чадах сайн багш болохыг хүсдэг."

#9 Бетси, 11 настай

"Би гэр бүлтэйгээ байж, хөгжилдөх дуртай. Би охидод дунд ангидаа өөрийнхөө байж, бусад хүмүүсийн үгээр зовж шаналж, амьдралаа өөрчлөх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Чамд өөдгүй хандаж байгаа хүмүүсийг зүгээр л битгий тоо. Бас хүчтэй байгаарай"

#10 Стифан, 11 настай

"Эрх чөлөөтэй байж, өөрийгөө илэрхийлдэг учраас би бүжиглэж, жүжиглэж тоглох дуртай. Өөрийнхөө үгийг хэлэхээсээ айдаггүй. Би ичимхий биш. Би том гэртэй болоод сайхан гэр бүлтэй, маш олон нохойтой болмоор байна. Энэ дэлхийд ямар ч муу хүн байдаггүй, бүгд бие биетэйгээ эелдэг найрсаг ханддаг, хэн ч хэнийг ч доош нь хийдэггүй байгаасай гэж хүсдэг"

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
17 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.