Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА


Энэ зуны болзооны төлөвлөгөөгөө гаргахаар зэхэж байна уу? Тэгвэл доорх хөгжилтэй, сонирхолтой, бяцхан "романтик" жагсаалтаас санаа аваарай. 

1. Үргэлж хийхийг хүсдэг ч хэзээ ч зориглож үзээгүй зүйлээ хамт хийх. (Хамт суугаад хийхээс айдаг зүйлсээ сугалаа шиг бичээрэй. Тэгээд нэгийг сугалж гаргаад шууд хийх дүрэмтэй)

2. Хамтдаа сайн үйлсийн аянд оролцох. Хэрхэн яаж оролцож болох тухай мэдээллийг эндээс аваарай.

3. Жижигхэн дэвтэр гаргаад ээлжилж хөтлөх. (Уулзах бүртээ дэвтрээ солих бөгөөд нэгэндээ хэлэхийг хүссэн үг, таалагдсан шүлэг, киноны нэр, сонсгохыг хүссэн дуу, нэгэндээ зориулсан зураг, тэмдэглэл гээд аль болох бүтээлчээр хандвал бүр гоё!) 

4. Дурсамжийн аялал хийх. Арван жил, оюутан цагтаа сурдаг байсан сургуулиараа зочлонгоо нэгэндээ өөрийнхөө тухай, бага насныхаа тухай ярьж өгөхөд тохиромжтой дурсгалтай болзоо байх болно)

5. Огт юм ярихгүй бүтэн өдөр хамт алхах. (Мэдээж хоёулаа завтай байх хэрэгтэй)

6. Номын санд 1 өдрийн эрх авч ороод бие биендээ өөрийнхөө хамгийн дуртай номоо сонгож өгч уншуулах. (Дараа нь оюутан цагаа дурсаад номын сангийн ороомог авч идэж болох юм)

7. Хэрвээ үнэхээр инээдтэй зүйл хийхийг хүсвэл гудамжинд гараад “Бид хоёр гэрлэлээ!” гэж орилох. (Мэдээж үнэнээсээ гэрлэчхэж болохгүй)

8. Хэрвээ бэлэг солилцохыг хүсвэл хүүхэд байхдаа авахыг хүсдэг ч огт чадаагүй зүйлсээ ярилцаад бие биедээ авч өгөх. (Жаахан гунигтай сонсогдож байгаа биз? Гэхдээ л хүн бүрт хүүхэд насандаа авч чадаагүй нэг зүйл байдаг мэт санагддаг юм)

9. Ханан дээр графит зураг зурах. (Зөвшөөрөгдсөн бүсэд аюулгүй будгаар зурахад анхаараарай)

“Хэрвээ тэр үедээ л жаргалтай байсан бол юунд ч битгий харамс”

  - Пауло Коэльо


10. Газрын зурагтай тоглоом тоглох. Сайн мэдэх газраа сонгож аваад тухайн газрын товчхон газрын зураг хийгээд аль нэг байршлаас юм олох тоглоом. 

11. Хуучин хувцасны дэлгүүрт болзох. Тойрог орох. Бие биендээ сонирхолтой хувцас сонгож өгөөд гарах. (Нэгнийхээ сонголтыг үг дуугүй биелүүлэх дүрэмтэй) 

12. Дуртай номынхоо тухай ярилцаад, давхацсан нэг номоо "үүрд" солилцох. (Яг нэг ном хэрнээ бие биенийхээ уншсан номыг уншина гэсэн үг) 

13. “Мэдэхгүй, чадахгүй, 999” тоглоод хожигдсон нь нэг өдөр "боол" нь болж 3 хүслийг нь биелүүлэх. (Дүрэм нь их энгийн. Нэгнээсээ асуулт асуух бөгөөд хариулахдаа дээрх гурван үгний аль нэгээр л хариулах ёстой. 3 удаа буруу, алдаатай хариулсан нь хожигдоно. Нөгөө хүнээ хэр тэвчээртэйг шалгах бяцхан сорилт байх болно)

14. Хамт богино өгүүллэг бичих. Өгүүллэгээ дүрсжүүлэн богино хэмжээний кино хийх. (Заавал мэргэжлийн, төгс байлгах гэж битгий зовоорой. Хөгжилтэй байх нь хамгийн чухал)

15. Тоглоомын талбайд залхтлаа тоглох. Зайрмаг авч идэх, баавгайн чихдэх, хүүхдүүдтэй хамт дээс үсэрч, чирта тоглон тэвэг үсрэх гэх мэт хүүхэд байхдаа тоглодог байснаараа хөгжилдөх.

16. Амралтын өдрийн өглөө эрт ууланд алхах. Алхах зуураа мод зүсэлж авах. (Зүгээр л "Энэ бидний мод" гэж нэрлэхэд хангалттай. Харин модон дээр тэмдэг үлдээж гэмтээхгүй байх хэрэгтэй шүү. Дараа нь эргэж ирэхэд дурсгалтай сайхан санагдах болно. Мөн энд 34-р санааг хэрэгжүүлж болох юм)

17. Хамтдаа зураг зурах. Ямар нэгэн утгагүй, зүгээр л гарын аясаар ч зурсан болно. Тэрийгээ аяганд ч юм уу хэвлүүлээд нэгэндээ бэлэглэх. 

18. Хэрвээ хамт амьдардаг бол гэр дотроо майхан барьж тоглох. Орой болохоор дотор нь жижигхэн гэрэл асаагаад хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлсээ ярилцах)

19. Нэгнийхээ халаасанд нь нууц захиа бичиж үлдээх. (Дараа нь огт санамсаргүй байдлаар олохуйц сайн нуух хэрэгтэй)

20. Хэрвээ хоёулаа зөвшөөрвөл “Нэг өдөр”-тэй болох. Хүссэнээрээ нэрлэж ч болно. Сар бүрийн тэр өдрөө хамтдаа ямар нэг “сонин” зүйл хийдэг байхаар тохиролцох.

21. "Яг кино шиг" болзоо зохиох. Өөрсдөдөө таалагдсан нэг киног сонгоод тухайн киноныхоо гол дүрүүд шиг хувцаслаж уулзах. 

22. Дурын нэг номоо сонгоод аль нэг хуудсанд нь нэгэндээ хандан хэлэхийг хүссэн үгээ бичээд гудамжинд зарах. Эсвэл огт танихгүй хүнд бэлэглэх. Хэзээ нэг өдөр та хоёр тэр номыг та хаа нэгтэйгээс олж хараад тэр үгийг олж уншина гээд боддоо. ("Serendipity" киноноос сэдэвлэв)

23. Автобусанд сууж нэг эцсээс нь нөгөө эцэс рүү нь аялах. (Дууны жагсаалтаа урьдчилан бэлдчихвэл зүгээр)

24. Жаахан "сахилгагүй" зүйл хийхийг хүсвэл хоёулаа чихэвчтэй хөгжим сонсоод гудамжинд бүжиглэх. 

25. Гэртээ "парк" байгуулж тоглох. "Жинхэнэ" парк орж өдөржин тоглох. Галзуу хулганы хамгийн урд хамт суух. 

26. Хамт керамикаар бүтээл хийх. Бүтээлээ нэгэндээ бэлэглэх. 

27. Жижигхэн төмөр хайрцаганд дурсгалтай зүйлс хийгээд хаа нэгтээ нуух юм уу, булж орхиод яг жилийн дараа хамт нээхээр тохиролцох. 

28. Байрны урд талын өвөө нартай хамт шатар тоглох. 

29. Нэгнийгээ сэтгэлд дотно хүнтэйгээ танилцуулах. Гэр бүлийн гишүүн, бага ангийн багш, мэнд устай явдаг танил өвөө эмээ гээд хүндэлж явдаг хүнтэйгээ хамт уулзах. 

30. Өглөө эрт уулзаад вокзалаас хамгийн эхэнд таарсан тасалбараа худалдан аваад шууд аялах. 

31. Нэгэндээ зориулж захиа бичээд, шууданд очоод 1 эсвэл 5 жилийн дараа хүлээн авахаар өгөх. 

32. Хамт уран зургийн галерей, музей, гэрэл зургийн үзэсгэлэн үзэх. Хэрвээ хүсвэл аль зургийг худалдаж авах байснаа ярилцах.

33. Хамгийн дуртай хоолоо хамт идэх. Нэгэндээ хийж өгөх. 

34. Ойрхон салхинд гарангаа натур зурах. Хэн илүү зурахаа үзээд, ялсандаа шагнал өгөх. 

35. Өглөө эрт уулзаад өглөөний цай хамт уух.

36. Нар мандах эсвэл шингэхийг хамт харах. Хүслээ шивнэх. 

37. Хамтдаа цусны төвд очиж, цусаа хандивлах. (Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай)

38. Бие биенийхээ зурхайг уншиж өгөх. Тэгээд үнэн, худлаа эсэхийг нь ярилцаж нэгнээ танин мэдэх.

39. Хамт цэцэг тариад нэгэндээ бэлэглэх. Цэцгэндээ нэр өгөх. 

40. Дээрх бүх болзоогоо дүрсжүүлээд зөвхөн өөрсдөдөө зориулж "Бидний нууц адал явдал" нэртэй гэрэл зургийн альбом хийх. 

Illustrations: Puuung 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
17 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
71
2
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR VENKATA 2023.10.30 197.210.79.209

Let me use this medium to thank Venkata Hospital for buying one of my kidney without stress as it was so fast for the sum of $800,000 and half part was paid to me before carrying out the transplant, for those interested should contact them via [email protected] as it is safe and calm swift

0 Хариулах


ELON MUSK FREE DONATION 2023.10.30 197.210.79.22

Good day my fellow Mongolians I am Erdene please stop selling your kidney as it is illegal i got huge financial support from Elon Musk charitable organization donated $150,000 to me to support my business so why still selling when the richest man in the world is helping genuinely https://www.bbc.com/news/business-64645888 contact them via [email protected] www.muskfoundation.org for financial support Goodluck as i was a beneficiary

0 Хариулах


Би 2022.08.14 202.126.88.223

Шаа муу алнуд

0 Хариулах


BABY 2021.06.14 66.181.161.11

Ene zun bugdiig n biyluulku bol surguulidaa ywkueee En commentiig babenee ci unshij baiwal bi camdaaa denduu ih hairtai juu har gonjigooo

1 Хариулах


babe 2021.06.13 103.57.95.203

baby eniig unshij baival babe n camdaa aiimr ih hairtaishuuu

1 Хариулах


Зочин 2021.06.14 66.181.161.11

Huuyee zaluusaa end ingej bolku shuuu

1 Хариулах


Зочин 2021.06.14 66.181.161.11

Bi bas burrr iluuuu aimr hairtai shuuuu ehehehee

0 Хариулах


DR PRADHAN 2021.06.06 197.210.65.69

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

0 Хариулах


Зочин 2021.05.20 211.36.134.71

Ёстой хөөрхөн санаанууд байна. Хэрэгжүүлэхэд бүгд бодохоор барахгүй хөгжилтэй байхнээ

2 Хариулах


single boi 2021.05.20 202.21.107.92

byrlalaa uneheer hergtei medeelel bn

1 Хариулах


user 2021.05.20 202.126.89.115

thanks

1 Хариулах


Jo 2021.05.19 192.82.71.67

<3 <3

1 Хариулах