Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дотор хүний үгс | Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд...


Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд энэ хүмүүс
Үргэлж чам шиг цайлган, тэнэг байх хэрэгтэй!

- Л.Өлзийтөгс 

"Хүүхэд шиг зан гаргахаа боль!" 

Энэ үгийг сонсох тоолондоо би гомдож, гомдож буйгаараа л энэ үгний үнэн утгыг өөртөө хүлцчихдэг байв. Тэгээд яаж ч хичээсэн ахиад л тэнэг зүйл хийж, тэнэг үйлдэл үзүүлж, "тэнэг" царай гаргачхаад дараа нь өөрийгөө загнана. Савлуур, дүүжин даажин хармагцаа л гүйн очиж, өвдгөө шалбалж, төмөр гараашин дээгүүр харайлгаж, тавагны чихэр хуурайлж, төсөөллийн мангасуудаа үргэлж ялж, оймс бөөрөнхийлөөд бөмбөг болгон өшиглөж, цас бороонд "тэнэг" юм шиг норж зогсдог хүүхэд нас тэгсхийгээд дуусав. Үгүй, би дуусгав. Хүчлэн, өөрийгөө албадан, томоо хүмүүст загнуулсандаа шүд зуун, удаа дараа уйлсны дараа арай бага "тэнэгтэх" болов. Өглөө эрт босох, босохын тулд эрт унтах, эрт унтахын тулд шөнийн оддыг ширтэхээ багасгах, элдэв янзын мөрөөСөл мөрөөдөл дунд бодлоо хулжаахгүй байх... Хийх ёстой, "том л байвал гоё" гэх энгийн хоёр шалтгаан гэнэтхэн л шаардлага болон хувирч, юуны ч төлөө юм үргэлж л санааширч явдаг, гэхдээ илүү ухаалаг ТОМ хүн болов, би. 

Гэвч харамсалтай нь, том хүмүүс өөдгүй зан гаргахдаа жижигхэн болчихдог гэж би даанч санасангүй. Том хүмүүс өөдгүй зан гаргахдаа өөрсдийгөө МААА-Ш ТОМООР төсөөлөх ч үнэндээ жижигхэн хүүхдүүдээс ч жижигхэн болчихно гээч. Өнгөнд хүртэл оноосон нэр өгчихдөг, эрх дураараа мод бүрийг зүслээд авчихдаг томчууд өөр өөрийн мэдлийн жижигхэн ертөнцүүдээ хүссэнээрээ будаж, өнгө будгийг нь арилгаж, том том шавхайтай хөлөөрөө гишгэлэх дуртай гэж жигтэйхэн. Би, бид чинь арай тийм том хүн болчхоогүй биз дээ? гэх айдас, гэмшил төрөхүйд ийн айх болсондоо битүүхэн олзуурхана.

Өнөөдөр "Хүүхдийн баярын өдөр". Та өнөөдөр багийнхаа зургийг зориуд хайж олоод, юу ч бодолгүй хэсэгхэн хором ширтээд үзээрэй. Тув тунгалаг харцтай хөөрхөн жаал хүү охин л байсан байх даа! Ер нь царай муутай хүүхэд байдаг бил үү? "Тэр" жаалыг та хангалттай ширтсэн бол яг одоогийнхоо өөртэйгөө хамт толь руу яаран шургаарай. Тэнд өнөөх жаал доогтой мушилзана уу? Эсвэл насанд хүрсэн ууртай ТОМ ХҮН ширтэнэ үү? Эсвэл...

Эсвэл үүрд хүүхдээрээ үлдэхээр шийдсэн хэн нэгэн тан руу хайгаад л явсан зүйлээ гэнэтхэн өөрийнхөө дотроос олсон аятай гайхан харж байна уу? Тэгвэл та хамгийн азтай, аз жаргалтай нэгэн юм! 

Түүн рүү хэлээ гаргачихсан бол уучлал гуйхаа мартуузай... 

ЗурагТайлбар
 


 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
2023.03.10
Дотор хүн | Xолын аяллаас торж үлдсэн мэдрэмжүүд
2
2022.01.01
Дотор хүний үгс | Өдөр бүхэн "Шинэ жил" шиг!
3
2021.06.25
Дотор хүний үгс | Гунигтай ч гэсэн, КОВИД чамд баярлалаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bolor 2021.06.01 150.129.140.192

Үүрд хүүхдээрээ үлдэхийн төлөө!!!

0 Хариулах