Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дөрвөн хүн тутмын гурав нь хуурамч мэдээг ялгаж чаддаггүйг судалгаагаар тогтоожээ


АНУ-д дөрвөн хүн тутмын гурав нь хуурамч мэдээг ялгаж чаддаг гэж боддог ч тийм биш болох нь саяхны судалгаагаар тогтоогджээ. Тодруулбал, 8200 хүнийг хамруулсан шинэ судалгааны үр дүн АНУ-ын эрдэм шинжилгээний PNAS сэтгүүлд нийтлэгджээ. 

Судалгаанд оролцогчдын 90 орчим хувь нь хуурамч мэдээллийг ялган таних чадвараа дунджаас дээгүүр гэж үнэлсэн ч хуурамч мэдээллээс үүдэлтэй төөрөгдөлд амархан автдаг нь анзаарагджээ. 

Ютагийн Их Сургуулийн Харилцаа холбооны профессор Бен Лионсоор ахлуулсан баг судалгаанд оролцогчдод Фэйсбүүк дээр харагддагтай ижил байдлаар төрөл бүрийн мэдээний гарчгуудыг харуулж, уг мэдээлэл үнэн эсэхийг асуужээ. 

"Хуурамч мэдээг ялгаж чадна гэж өөртөө хэт итгэсэн хүмүүс бусадтайгаа харьцуулахад найдваргүй эх сурвалж руу дарж орох магадлал өндөр, одоо өрнөж буй үйл явдалтай холбоотой асуултуудаас үнэн ба худал мэдээллийг ялгахдаа муу. Мөн сошиал медиад худал мэдээлэлд лайк дарах, шэйрлэх магадлал илүү өндөр. Ялангуяа улс төртэй холбоотой мэдээлэлд энэ нь бүр ч их анзаарагдаж байна" гэж судалгааны багийнхан бичжээ. 

Хуурамч мэдээллийг ялган таних мэдлэггүй хүмүүс хүлээн авч мэдээлэлдээ тэр бүр шалгуур тавьдаггүй тул ийм төрлийн мэдээлэлд итгэх, цааш түгээх магадлал өндөр байдаг нь судлаачдын санааг хамгийн их зовоож байгаа аж. 

Мөн хүмүүс хуурамч мэдээллийг ялган таних ур чадвараа дөвийлгөж үнэлэх тусам өөрийнхөө үзэл бодолтой нийцэх мэдээлэлд итгэж, түүнийг хуваалцах магадлал өндөртэй байдаг гэжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.