Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Checklist | Хариуцлагатай сонгогчийн сүүлийн мөчид хийх 6 алхам


Ирэх долоо хоногт буюу зургаадугаар сарын 9-нд бид дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Багахан хугацаа үлдсэн тул санал өгөхөөс өмнөх сүүлийн мөчид хийх алхмуудыг танилцуулж байна. Та дараах "checklist"-ыг шалган гүйцэтгэж, хариуцлагатай сонгогчийн үүргээ биелүүлээрэй!

Бүртгэлээ баталгаажуулах

Сонгогч та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаяг дээр бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцана уу. Мөн сонгуулийн өдөр аль хэсгийн хороонд саналаа өгөх болон хэсгийн байршлаа мэдэх боломжтой. 

Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах

Сонгуулийн орчинд өрнөх цахим "дайн", популист хандлагад авталгүйгээр улс төрийн ул суурьтай сонголт хийхэд сонгогчдын боловсрол чухал ач холбогдолтой. Та авч буй мэдээллийнхээ эх сурвалжийг шалган, албан бус мэдээлэлд бүү автаарай.  

Холбоотой мэдээлэл: Сонгуулийн тухай тэнцвэртэй мэдээлэл авах 7 эх сурвалж


Хэнд саналаа өгөхөө шийдэх

Та хэнд саналаа өгөхөө шийдэхийн өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан сонголтоо хийгээрэй. Тэдний мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл дор буй холбоосоор нэвтэрнэ үү.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.


Санал авах байранд очихдоо амны хаалт зүүх

Цар тахалтай холбоотой сонгуулийн үеэр мөрдөх журмын дагуу сонгогчид санал авах байранд очихдоо амны хаалт заавал зүүх, санал авах байрны гадна болон дотор талд хоорондоо 1.5-2 метрийн зайтай зогсох, хүүхдээ дагуулж очихгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж, нэг удаагийн бээлий олгох юм байна. 


Саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авах

Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээрээ амарна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу санал авах ажиллагааг Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл явуулна. Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ мартуузай!


Эргэн тойрны хүмүүсээ уриалах

Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 62,8 хувьтай байсан ба дахин сонгуулиар 60 хувь болтлоо буурсан үзүүлэлт гарсан. Хэрэв нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын 50-иас илүү хувийн саналыг авч чадахгүй бол дахин сонгууль явагдах юм. Сонгууль дуусахад амьдрал хэвийнээр үргэлжлэх тул энэ нүсэр ажилд иргэн бүр хариуцлагатайгаар оролцон, эрхээ эдэлж сонгуулиа өгөөрэй! 

Сонгогчийн гарын авлагатай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.