Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон Каннын кино наадам нээлтээ хийлээ


Цар тахлын улмаас бүтэн жил хойшлоод байсан 74 дэх удаагийн олон улсын Каннын кино наадам долдугаар сарын зургаанаас 14-ний хооронд  Францын Канн хотноо зохион байгуулагдаж байна. Хэдийгээр Европ даяар коронавирусийн дельта хувилбар эрчимтэй тархаж байгаа ч зохион байгуулагчид эрсдэл хүлээн кино театр, кино урлагийг эргэн авчирлаа. Наадмын үеэр хүмүүс маск зүүж, оролцогчид 48 цаг тутамд PCR шинжилгээ өгөх хэдий ч кино сонирхогчид өөр хоорондоо зэрэгцэн суух ба үйл ажиллагаа цахим хэлбэрээр цацагдахгүй юм. 

Өнгөрсөн сард тус наадмын уран сайхны найруулагч Тьерри Фремо кино жагсаалтыг зарлах үеэр "Кино урлаг үхчихээгүй байна" гэж хэлсэн бөгөөд нээлтийн өмнө хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Кино наадмын оршин тогтнолоос илүү чухал асуудал үүссэн тохиолдолд л бид наадмыг хойшлуулна" гэж хэлжээ. Ийнхүү өнөөдөр Леос Караксын мюзикл бүтээл "Аннет" кино наадмыг нээж араас нь Уэс Андерсон, Шон Пенн нарын бүтээлүүд дэлгэцнээ гарах юм. 

Каннын кино наадмын гол шагнал болох "Palme d'Or" буюу Алтан навч шагналд нийт 24 кино өрсөлдөж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг Спайк Ли тэргүүлж байгаа нь энэ үүргийг гүйцэтгэж буй анхны хар арьстай хүн болж байна. Түүний зураг наадмын зурагт хуудсан дээр хэвлэгджээ. 

Каннын кино наадамд оролцохын тулд заавал кино театрт нээлтээ хийсэн байх учиртай ба энэ дүрмийн дагуу "Netflix"-ийн ямар ч кино Каннд дэвших эрхгүй билээ. Мөн энэ жил нэр дэвшиж буй бүтээлүүдийн хувьд зарим нь 2019 онд хийгдсэн бол цар тахлын үеэр хийгдсэн бүтээлүүд ч байгаа юм. "Улаан пуужин" киноны найруулагч Шон Бейкер цах тахалгүйгээр энэ киног хийх боломжгүй байсан гэжээ. Ийнхүү Алтан навч шагналд нэр дэвшиж буй 24 бүтээлийг танилцуулж байна:

"Ахедын өвдөг" Надав Лапид
“Аннет” Леос Каракс
“Бенедетта” Пол Верховен
“Бергманы арал” Миа Хансен-Лёв
“Casablanca Beats” Набил Аюуч
“Тасалгаа №6” Жухо Куосманен
“Машиныг минь жолоод" Рюсуке Хамагучи
"Бүх зүйл санаснаар болсон" Франсуа Озон
"Францын диспетчер" Вес Андерсон
“Баатар” Асгар Фархади
"Хугарал" Кэтрин Корсини
“Хэл” Махамат-Салех Харун
“Санах ой” Апичатпонг Вирасетакул
“Нитрам” Жастин Курзел
"Парис, 13-р хороолол" Жак Аудиард
“Деми Клэр Матин” Бруно Дюмонт
"Петровын ханиад" Кирилл Серебренников
"Улаан пуужин" Шон Бейкер
“Тайван бус хүмүүс” Иоахим Лафоссе 
"Миний эхнэрийн түүх" Илдико Эньеди
“Гурван давхар” Нанни Моретти
“Титане” Жулиа Дукурнау
"Хамгийн муу хүн" Иоахим Триер
“Төрийн далбааны өдөр” Шон Пенн

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.