Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монгол даяар үнсэлцэв


Хоёрдугаар тун хийлгэснээс хойших 14 хоногт дархлаа бүрэн тогтдоггүй тул дархлаажуулалтын үр дүнг үзэхийн тулд эдгээр өдөрт илүү хичээх учиртайг эмч мэргэжилтнүүд сануулсаар байв. Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд дөнгөж хамрагдаад байсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаар нэр дэвшигчид хөдөө аймгуудыг зорьсон хугацааны эхний тав хоногийн статистик. Олон хоногийн хөл хорио тавигдаж, энэ хугацаанд хийгдсэн вакцины “гам” сахих нэн чухал үетэй улс төрийн сонгууль ийн давхцав. 

Сонгуульд өрсөлдөгч хүчнүүдэд ч, иргэд бидэнд ч олноор цуглахдаа зай барих, нэр дэвшигчийг тэвэрч үнсэх, гараас нь атгах, хамт зургаа авахуулах сонирхлыг эсэргүүцэх тахлын эсрэг дархлаа алга байлаа.

Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад онцгой дэглэм мөрдөх, тогтоосон журмыг сахин иргэдтэй уулзахыг анхааруулсан зааврыг Улсын онцгой комиссоос Төрийн тэргүүнд хүнээ сойсон улс төрийн намуудад мөн гардуулсан. Гэвч сонгуульд өрсөлдөгч хүчнүүдэд ч, иргэд бидэнд ч олноор цуглахдаа зай барих, нэр дэвшигчийг тэвэрч үнсэх, гараас нь атгах, хамт зургаа авахуулах сонирхлыг эсэргүүцэх тахлын эсрэг дархлаа алга байлаа. Орон даяар үнсэлцсэн 14 хоног ийн өнгөрлөө. Одоо тэгээд УОК-ыг огцруулах уу, эсвэл Шадар сайд С.Амарсайханыг баахан баалцгаах уу?

Ерөнхийлөгчид дэвшигчдийн нэг (баттай бус эх сурвалжаар хоёр) ковидоор өвдсөний улмаас өнөөдөр товлосон мэтгэлцээн цуцлагдаж байна. Улс төрийн өнцгөөс харвал, энэ мэтгэлцээн Төрийн тэргүүн хэн болох хайныг хагалахад чухал хөшүүрэг тул сурталчилгааны ижил тэгш тавцан, сонгуулийн хамгийн үзүүштэй контент байсан юм. Гэхдээ бусад хоёр өрсөлдөгч, тэдэнтэй хавьтал болох эрсдэл бүхий иргэдийг халдвараас хамгаалах үүднээс гурван нэр дэвшигч, хөтлөгч нар болон техникийн ажилтнуудыг нэг танхимд цуглуулах боломжгүйг ойлгож болно. Харин онлайн хэлбэрийг сонгож тэднийг дэлгэцээр мэтгэлцүүлж яагаад болоогүйг ойлгоход бэрх шийдвэр боллоо. Зургаан настнууд хүртэл онлайнаар хичээллэсэн, багшийн асуултад хариулж чадсан хоёр жилийн туршлагатай улс орон шүү дээ, Монгол? 

Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас нийт 311 хүн нас бараад буй бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших 14 хоногийн дотор буюу өнөөдрийн байдлаар 51 хүн амь насаа алджээ. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн тавдугаар сарын 24-ний 11.00 цагт бид “сүүлийн 24 цагт халдварласан хүний тоо-630, эдгэрсэн хүний тоо-410” гэсэн мэдээ сонсож байсан бол өнөөдөр 1177 шинэ тохиолдлыг бүртгэжээ. Халдварын тоо нэмэгдэж буй, ялангуяа биеийн байдал “нэн хүнд” оноштой хүмүүсийн тоо өсөж буй графикаас харахад тахлаар нас барах эрсдэл буурахгүй магадлалтай болж байна. Бид энэ өдрүүдэд тахлыг мартан сонгуульджээ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Эхийн алдар” одонгоо авахаар 4000 орчим эх Төрийн ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд Х.Баттулга бүгдийнх нь энгэрт өөрийн биеэр зүүж өгсөн. Төрийн ордны гадаа дугаарласан 1000 ээжээс ковидын түргэвчилсэн шинжилгээ авахад 40-өөд хүнээс илэрч, PCR-аар нягтлахад тэдний 27-гийнх нь халдвар батлагдсан нь зөвхөн нэг удаагийн оношилгооны дүн.

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон, медалиар сүүлийн 14 хоногт бороо адил “шүршлээ”. Хөл хорио тавигдсанаас хойших өнгөрсөн нэг сарын хугацаанд “Эхийн алдар” одонгоо авахаар 4000 орчим эх Төрийн ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд Х.Баттулга бүгдийнх нь энгэрт өөрийн биеэр зүүж өгсөн. Төрийн ордны гадаа дугаарласан 1000 ээжээс ковидын түргэвчилсэн шинжилгээ авахад 40-өөд хүнээс илэрч, PCR-аар нягтлахад тэдний 27-гийнх нь халдвар батлагдсан нь зөвхөн нэг удаагийн оношилгооны дүн. Зөвхөн өнгөрсөн бямба, ням гаригт гэхэд л 1700 орчим иргэн Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас одон, медаль зүүжээ. Бид Сүхбаатарын талбай дүүрэн үнсэлцэж, Төрийн шагналын хур буусны баяр хөөр одоо ч дуусаагүй дахин дахин үнсэлцсээр байх болно оо. Бид Монгол орон даяар үнсэлцжээ.  

Одоо тэгээд яах вэ? Ерөөсөө биднийг тэврэлдүүлж, үнсэлцүүлсэн УОК-ын дарга С.Амарсайханыг бултаараа шүүмжилье. Болж өгвөл огцруулъя.

Дахин хөл хорих сураг гарлаа. УОК-оос албан ёсоор мэдэгдээгүй ч ийм чимээ хар аяндаа цахим орчинд иргэдийн дунд тархлаа. Бид ийн өөрсдөө “унасан” хүүхэд болж байна. Хөл хориогүй ч өөрөө өөрийгөө журамлах нөхцөл үүссэнийг 14 хоногийн агуу их тэврэлдээн, үнсэлцээнийхээ дараа эрхбиш зөнгөөрөө ойлгоцгоож байх шиг. 

“Дайны хажуугаар дажин” гэгчээр вакциныг бүрмөсөн зогсоох давалгаа ч бий болж ирлээ. Бүр УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл ийм байр суурийг өөгшүүлэн суугаа нь харагдав. Өнгөрсөн хугацаанд явуулсан бүх арга хэмжээ, олон хүний хичээл зүтгэл, өнөө ч хийлгэсэн вакциндаа итгэж яваа хүмүүс тэгээд тоглоом байсан хэрэг үү? 

Вакцин хийлгэсэн ч халдвар авч байна хэмээн гоншигонох хүмүүс дараах үзүүлэлтийг анхааралтай харвал зохино. Манай улсад хоёрдугаар тун хийлгээд 14 хоносон нийт 704,673 хүн байгаагаас 4044 нь (0.5 хувь) халдвартай байна. Үүнээс Вироселл вакцинд хамрагдсан хүмүүсийн 0.22 хувь, Астразенека 0.36 хувь, Файзер/Комирнэти 0.11 хувь, Спутник вакцинд хамрагдсаны 0.51 хувь нь халдвар авчээ. Хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 14 хоносон хүн вирусээр халдварлах тохиолдол тун цөөн, хэрэв өвдлөө гэхэд маш хөнгөн байх бөгөөд нас барсан тохиолдол огт бүртгэгдээгүй байна. Тиймээс вакцинд итгэх, халдвар, хамгааллын дэглэмээ сахихаас өөр арга үгүй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.29
Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг ...
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.