UBLife Logo
Улс төр

400 мянган GenZ, Миллениал залуус саналаа өгөөд байна

400 мянган GenZ, Миллениал залуус саналаа өгөөд байна

19:30 цагийн байдлаар орон даяар 400 мянга орчим GenZ, Миллениал залуус саналаа өгөөд байна. 18-40 насныхан харьяалагдах энэхүү хүн амын бүлгүүд нийт сонгогчдын тал хувийг эзэлдэг юм. Хамгийн өндөр хувиар жин дарж буй хамгийн хүчтэй сонгогчид болох тэд яг одоогийн байдлаар 40%-ийн ирц, идэвхтэй байна. 

Хэдийгээр 40-өөс дээш насныхан илүү идэвхтэй оролцож байна хэмээж буй ч тэдний нийт сонгогчдын дунд эзлэх хувь хэмжээ харьцангуй бага тул залуусын дуу хоолой илүү тод чанга, эзлэх орон зай том хэвээр байна.

Санал хураалт дуусахад хоёр цагийн хугацаа үлдсэн тул саналаа өгч амжаагүй байгаа миллениал, GenZ нар яаравчлаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.