Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг Номын баяр энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Төв талбайд зохиогдох гэж байна. Хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-50 хүртэлх хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч шүүрэн авч болох юм. Зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан авах ховор тохиол бүрдэх номын баяраас онцлох асруудын мэдээллийг хүргэж байна.

Тагтаа асрын бүх ном 30 хүртэл хувиар хямдрах бөгөөд Ц.Дэлгэрмаагийн "Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх" хүүхдийн бэсрэг тууж нээлтээ хийх юм. Мөн Хан Бён Чолийн "Тамирдсан нийгэм" болон шинээр хэвлэгдээд удаагүй Жулиан Барнсын "Төгсгөлийн мэдрэмж" номыг тус тус онцлууштай.


Зохиолч Г.Аюурзаны “Шинэ үеийн номын сан” 10 хар цуврал ном 19 цуврал болон дахин хэвлэгдсэн нь Номын баярын эхний өдөр 12:00 цагт нээлтээ хийх юм. Уг цувралд "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд", "Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй","Дэлхийн сонгомол өгүүллэг","Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" зэрэг зохиолчийн шилдэг номууд багтжээ.

Мөн зохиолч Л.Өлзийтөгсийн улаан соно бүхий гарын үсэгтэй "Хараацайн зогсолт" роман 20 хувь хямдрах юм.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг номууд 6 сарын 11-13-ны өдрүүдэд 10-50% хямдарна. Мөн уламжлал ёсоор англи номууд худалдаалагдахыг онцлууштай.

"Болор судар" хэвлэлийн газрын бүх ном 20 хувь хямдралтай бөгөөд сонгогдсон зарим ном 1+1 урамшуулалтай худалдаалагдах юм.

Тус асарт бүх номууд 10-30% хямдарна. Мөн "Урам зоригийн түүх", Далхаагийн Норов гуайн "Хөх тавилан", "Арслан ба шувуу, "Mother journal" зэрэг номууд худалдаалагдана.

Тус паблишингийн шилдэг борлуулалттай "Ад үзэгдэх зориг" ном 30% хямдарна.

“Өөр”, “Хамгийн Чухлыг Хэмж”, “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” болон “Дэвшилтэт Стартап” номууд 20-30% хямдралтай.

Б.Базарсүрэнгийн “Номын жор” хоёр цуврал ном, уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Тамирын зургаан цуврал ном, "The Book cafe of Mongolia" бүлгэмийн лого бүхий бужо дэвтэр, Номын жорын нэрийн номын богц, ширмэл даавуун уут зэргийг уг асраас авах боломжтой.

#9 Хуучин номын асар
Номын баярын хамгийн онцлогтой асар яах аргагүй хуучин, олдоц муутай номын асрууд билээ. Талбайн аль нэг зүгт байрлах хуучин номын асраар ороод гарахаа мартуузай.

Номын баяртаа бэлэн үү?
