Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх ХАКАТОНЫ тухай БҮХ МЭДЭЭЛЭЛ


“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахад зорьж байгаа аж. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.


“ТХЗ – 2030” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл “UNLEASH Hacks” яаж ТХЗ-той холбогдоно гэж?

“UNLEASH” нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй “хөгжлийн хурдасгуур”-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн.

Харин “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

1. “UNLEASH” инновацын арга зүй

“UNLEASH” нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраас шинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадвар болон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой.

2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа “шийдэл”-д хүргэх боломж

Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансараас “Азийн бор үүл” харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна.

НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний 9 нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр 7 сая, цаг тутамд 800 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан.

Иймд “UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал, эргэлзээг шийдэл болгон түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн үр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт авах гэх мэт олон боломжоор дүүрэн.

Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилтийг авах ба та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.

1-р байр: 4.000.000₮

2-р байр: 2.000.000₮

3-р байр: 1.000.000₮

3. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн хөгжих боломж

Дэлхий даяар жил бүр 1000 гаруй залуу “UNLEASH”-аар дамжуулан ирээдүй хойчийнхоо эрхийг хүндэлж, өөрийн өнөөдрийн эрхээ эдлэн үүргээ ухамсарлах нийгмийг бүтээх арга замыг хайж өөрсдийн санаа бодлоор нэгдэцгээж байна.

2020 онд 22 улсад дэлхий даяар цахимаар нэгэн зэрэг хэрэгжиж 1000+ оролцогч, чиглүүлэгч, ментор, шүүгчийг хамарсан ба ТХЗ-д чиглэсэн 146 шинэ санаа, шийдлүүдийг гаргаж чадсан залуусын томоохон нэгдэл юм.

“UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор UNLEASH-аас зохион байгуулах бусад үндсэн арга хэмжээнүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцож олон улсын залуустай санаа бодол, туршлагаа солилцох боломжийг бүтээхэд танд давуу талыг бий болгох юм.

Хөтөлбөрт ЭНЭ холбоосоор бүртгүүлээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2021.05.19
Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА
2
2021.06.12
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ
3
2021.06.04
Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
12 цагийн өмнө
SocialPay аппликэйшн ашиглан авто гарам дээр төлбөрөө дижиталаар хялбар төлөөрэй
3
12 цагийн өмнө
Нэн ховордсон амьтдын тоогоор гэрэл зургийн нягтаршлыг тааруулжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
12 цагийн өмнө
Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?
3
12 цагийн өмнө
Хүний сэтгэлийн 4 бэрхшээлд хариулт өгсөн СТОЙК ҮЗЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.