Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

#Stopbullying | “Хажууд нь суухаар нүүрс үнэртээд байх юм”


Монголын нийт хүн амын 15 орчим хувийг 13-18 насны хүүхдүүд эзэлдэг. Энэ насны хүүхдүүд аав, ээжийн эзгүйд интернетэд орох хандлага 89% байдаг байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 онд гаргасан судалгаанаас үзэхэд цахим орчинд 1-2, 3-4 удаа дарамт шахалтад орсон хүүхдүүдийн эзлэх хувь хамгийн их буюу 50 орчим хувийг эзэлжээ.

ЗурагТайлбар




Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хүү цахим гадуурхалд өртсөн тухай нэгэн түүхийг өөрийнх нь зөвшөөрөлтэй энд өгүүлнэ. Ийм асуудал таны хүүхэд, дүү, ойр дотны хэнд ч тохиолдож болзошгүй тул сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.  


Б (нэрийг нууцалж, ийн нэрлэе) тухайн үед 13 настай байжээ. Тэднийх гэр хороололд амьдардаг бөгөөд аав ээж нь хүүгээ илүү чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд харьяаллын бус хотын төвийн улсын сургуульд сургадаг байлаа. Нэг өдөр тэдний байшин юу ч үгүй галд автаж, өмсөж явсан хувцаснаас нь өөр эд зүйлгүй хоцорцгоожээ. Б-гийн ангийн багш аян санаачилж, эцэг эхчүүдээс цугларсан мөнгөөр шинэ гэр авч өгч тусалсан байна. Мөн хувцас, эд хэрэглэл цуглуулснаа тусламж болгон өгсөн юм. Аян үр өгөөжтэй, сайхан болж өндөрлөв.

Энэ бүхэн өнгөрч, хүү хичээлдээ урьдын адил явж эхэлтэл ангийн хөвгүүд нь Б-г гадуурхаж, “Танай гэрийг бид нарын мөнгөөр авч өгсөн тэ”, “Хөөх, чи миний пүүзийг өмсчихсөн байна шдээ”, үеийнхнээсээ арай намхан, бондгор байсан хүүг “ийм, тийм гахай” гэх зэргээр хэлж, доромжлон хүүд дарамт үзүүлэх болжээ. Тэдний байшинг шатахаас өмнө ангийнхан нь Б-г гэр хорооллоос хичээлдээ явдгийг төдийлөн мэддэггүй байж л дээ. Гэр хорооллынх болоод аяны мөнгөөр гэртэй болсон шалтгаанаар Б-г ийн гадуурхах болсон байна. Тэд уг үйлдэл, үгээ зөвхөн сошиал орчинд өрнүүлж байлаа. Энэ бүхэн ангийн хөвгүүдийн групп чат, найз нөхдийн хүрээллийн групп чатад л болж байсан учраас багш нь юу болоод байгааг мэдэхгүй явсаар байсан юм. Хөвгүүд эдгээр бүх групп, чатаасаа хүүг гадуурхан, хасчээ. Нэгэнт цахим орчинд гадуурхагдсан Б-гийн байдал бодит амьдрал дээр ч адил үргэлжилсэн. Групп чатаасаа хасагдсан ч ангийн хөвгүүд нь үргэлж түүнийг муулж, доромжилж, гадуурхан бичилцэж байсан чатыг нэг нь түүнд үзүүлсэн удаа ч бий. “Хажууд нь суухаар нүүрс үнэртээд байх юм”, “Гэр хорооллынх болохоор аргагүй” гэх мэт харилцан ярианууд наад захын жишээ. Б-гийн чихэнд сонсогдож, уншигдаагүй түүний тухай яриа хэр үргэлжилж, ямархан доромжлолд автаж буйгаа мэдээгүй үе ч олон. Ангийн ажил, бие даалт гэхчлэн бүлэг, багаараа хуваагдаж хийдэг даалгаврын үеэр охидтой нэг баг болохоос өөр аргагүй байсан нь түүнд хүйсийн хувьд ихээхэн дарамттай, ичгэвтэр зүйл байлаа.

Сургууль дээр нь юу болж байгаа тухай хүү аав ээждээ нэг ч удаа ам цухуйгаагүй байна. Амьдралаа тэг цэгээс дахин эхэлж, хичээж байгаа аав ээждээ өөрийн асуудлаа хэлж, дарамт үүсгэх хүсэл хүүд байсангүй. Б ангийн хөвгүүдийн хандлагаас болж хичээлдээ явахаа больж, гадуур “зэсэрч” явсныг аав ээж нь мэдээгүй байна. Ээжийнхээ утаснаас багш руугаа мессеж биччихдэг байсан учраас багш нь ч түүнийг хичээлээ тасалж байгааг гадарласангүй. Энэ бүх хугацаанд Б гэрийн ойролцоох хүнд “гаруудтай” нийлж, тамхи татдаг болсноос гадна авто угаалгын газар ажилладаг болсон байв. Гэсэн ч тэр компьютер тоглоомын газраар хонон өнжин явж, гэр орноосоо дайжиж, эцэг эхдээ элдэв муухай ааш зан гарган, буруу замаар будаа тээж яваагүй юм. Түүний ээж нэг өдөр эцэг эхийн хуралд суухдаа хүүгээ хичээлээс гадуур явж, хоёр сарын хичээлийн хоцрогдолтой байгааг нь мэджээ. Б-гийн ээж энэ явдлыг мэдээд хүүгээ сайн сургуулиас гаргахыг хүсээгүй тул сургуулийнх нь нийгмийн ажилтантай уулзаж, ярилцаад Төрийн бус байгууллагад хүсэлт тавьснаар ангид нь цахим гадуурхалтын эсрэг сургалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд ангийн хүүхдүүдийн уур амьсгал гайгүй болсон боловч хуучин шигээ болж чадаагүй юм. Хүү цахим гадуурхалтад өртсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрсөн болохоор хүүхдүүд түүнээс аль хэдийн хөндийрсөн байлаа. Цаг хугацааг буцаах боломжгүй нь харамсалтай. Эцэст нь түүнийг шилжүүлж, харьяаллын дагуух сургуульд явуулах шийдвэрийг аав ээж нь гаргажээ.

1.Цахим гадуурхал гэж юу вэ?

Цахим технологи буюу сайт, текст мессеж, чат, веб сайт зэрэг гар утас, компьютерын төхөөрөмжүүдээр дамжуулан харилцаа холбооны хэрэгслээр гадуурхах үйлдлийг цахим гадуурхал гэж нэрлэдэг.  
Цахим орчны гадуурхал нэмэгдсэнээр олон улсын түвшинд хүүхдүүддээ тавих хараа хяналт, зарцуулах цаг хугацаагаа ихэсгэхийг эцэг эх, асран хамгаалагчдад сануулж эхэлсэн.

2.Цахим гадуурхлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Нээлттэй ярилцах
  • Интернетийн аюулгүй байдал, цахим гадуурхлын талаар хэлж өгөх
  • Өөртөө итгэх итгэлийг бий болгох
  • Эцэг эх, асран хамгаалагчтай ярилцах
  • Ёсзүйгүй үйлдэл гэдгийг ойлгуулах
  • Нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагад мэдэгдэх шаардлагатай.

    Бидний өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй энэ үед эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ сошиал сүлжээг анхаарах, тэдэнтэй байнга ярилцах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зэргээр хүүхдийнхээ хамгийн итгэлт анд найз мэт байх нь чухал болоод байна.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
6
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2021.06.11 58.238.131.31

Ish zailuul.Negniuge ingej baidag tom bolood uhaarna gej naidydaa huuhduud mini

0 Хариулах


Зочин 2021.10.05 124.110.112.245

tomchuud ni het ungu mungu helber shuten amidarch buin ilrel huuhduuded ilerjee gej bodon unshlaa unuudur geriin hayag ni haana bgaagaas ul hamaaran ireeduigee buteej bii bolgoj boldog gedgiig ene niitleliin gol dur oilgoosoi hen negen ni tuuntei yariltsaad heleed uguusei gj husne ugandagiin huarand ajillaj bui busguin tuuh uuniig gerchilne tsahim deerelheltiig taslan zogsoohod tomchuud bidnii uureg ih shu humuusee.hen hendee zuulun uujuu handay

0 Хариулах