UBLife Logo
Newsfeed

Илүү сайхан нөхөрлөлийг бүтээх 8 ЭНГИЙН ДАДАЛ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Илүү сайхан нөхөрлөлийг бүтээх 8 ЭНГИЙН ДАДАЛ

Сайхан нөхөрлөл, сайн найзыг юугаар ч сольшгүй үнэт баялагтай зүйрлэдэг. Тэгвэл хэн нэгэнтэй зүрх сэтгэлээ хуваалцан сайхан нөхөрлөхөд дараах энгийн дадлууд танд тусална. Нөхөрлөлийг ч хичээл зүтгэл, халуун дулаан сэтгэлээр бүтээдгийг бүү мартаарай.

#1 Найз гэдэг өөр шигээ л тэр хүнийг хайрлана гэсэн үг. Атаархаж, хар буруу санаж байвал тэр нөхөрлөл биш. Тиймээс хэнийг найз хэмээн чин сэтгэлээсээ хайрлаж буйгаа өөртөө тодорхой байлгаарай. Дүр эсгэх нь өөрт ч таагүй мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Тэгээд үнэхээр "найз" гэж хайрладаг хүнээ үнэнээр магтаж, буруу үйлдлийг нь шүүмжлэхээс бүү ай. Тэр танд талархах болно. 

#2 Нэгнийхээ хүнд бэрх үед хамт байх нь л ямар их хүч, урам өгдөг билээ дээ? Тиймээс найздаа сайн дураараа тусалж, ямар ч үед нь дэргэд нь байдаг түшигтэй найз байгаарай. Мөн өөрийнхөө хүнд хэцүү үед ч тусламж гуйхаас айх хэрэггүй. Тэр таны найз шүү дээ. Гэхдээ заавал туслах албатай гэж бүү гомд.

#3 Сэтгэлээ нээлттэй байлгаж, шинэ найзтай болж, шинэ ертөнцийг танин мэдэх аз жаргалыг мэдрээрэй. Нэг л шинэ, сайн найзтай болоход амьдрал илүү өөр, илүү гэрэл гэгээтэй санагдах болно. 

#4 Найзуудыгаа "хамгийн сайн", "сайн" гэж бүү ангилж ялга. Тэд бүгд л таны найз, таны хувьд чухал хүн бол аливаа арга хэмжээнд хэнийг ч үлдээх хэрэггүй. 

#5 Найзынхаа үгийг чин сэтгэлээсээ чагнадаг сайн найз байгаарай.Харин дотроо дургүй боловч гаднаа дуртай мэт дүр эсгэх хэрэггүй. Урмыг нь бодоод найзална гэж байхгүй шүү дээ. Тиймээс үнэнээрээ байгаарай. 

#6 Найзынхаа ертөнцийг танин мэдэж, хамтдаа хийж болох зүйлсийн жагсаалт гаргаарай. Нэгнээ танин мэдэх нь нөхөрлөлийн эхний шат юм шүү.

#7 Найздаа баярлаж талархсанаа илэрхийлэхээс бүү цааргал. Гэхдээ зүгээр л "Баярласан шүү" гэхийн оронд яг юунд, яагаад талархсанаа тодорхой хэлээрэй. Тодорхой байх тусам хүн урамшиж, сайн сайхан зан чанараа "өнгөлж" явдаг шүү дээ. 

#8 Ганцаараа явснаас хоёулаа, найзтайгаа, найзуудаараа хийсэн зүйл илүү дурсамжтай, хөгжилтэй, мартагдашгүй байдаг биш гэж үү? Тиймээс зүрх сэтгэлээ нөхөрлөлөөр дүүргээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.