Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Номын баярт өнгө нэмсэн "Esan" асрыг зорих 3 ГОЁ шалтгаан


Өнөөдрөөс эхлэн Төв талбайд дэлгэгдэж буй 29 дэх удаагийн Номын баяраар бид зочиллоо. Талбайн баруун зүгт байгалийн ургамал, "амьд" номоор чимсэн ногоон асар өөрийн эрхгүй анхаарал татав. Хэрэв та Номын баяраар зочлохоор төлөвлөж байвал "Esan"-ийн асраар заавал дайраад гарах 3 "гоё" шалтгаан бидэнд байна. 

#1 Бүх юм нь бүр нэг "байгалиасаа"...

Цахим ном яагаад хамгийн шилдэг нь гээч? Олон мянган модыг тайрахгүй, орчин үеийн технологийг бүрэн ашигласан хамгийн байгальд ээлтэй сонголт учраас. Тиймээс ч Esan-ийн асар тараах материал огт тараалгүй, оронд нь QR код ашиглан цахим номын сантай танилцах боломжийг бүрдүүлжээ. 

#2 Уншигч бүрт 26 мянга гаруй бүтээл бүхий Esan.mn хаягийг ашиглах 1 сарын эрх үнэ төлбөргүй бэлэглэнэ

Esan цахим номын санд одоогоор 26 мянга гаруй ном, сонин, сэтгүүл, товхимол, судалгаа шинжилгээний бүтээл зэрэг материал байршжээ. Та 3 өдөр үргэлжлэх Номын баяраар тус асарт зочлоод л 10 мянган пойнт бүхий 1 сарын эрх аваарай. Дашрамд дурдахад, Esan фэйсбүүкт лайк дарахад л танд тус цахим номын санд нэвтрэх эрхийн код очно гэсэн шүү.

#3 Зохиолч, орчуулагч нарын оюуны өмчөө хуваалцах гүүр

Орон зай, цаг хугацаа үл хамааран уншигчтай таныг холбогдох цахим гүүр Esan байх болно. Хэрвээ та өөрийн бүтээлээ цахим хэлбэрээр оюуны өмчийн бүрэн хамгаалалттайгаар уншигчтай хуваалцахыг хүсвэл Номын баяраар Esan асарт заавал зочлоорой. Тэд таныг халуун дулаан хүлээн авах болно.


Esan гэж юу вэ? 

Esan платформ нь Монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан бүтээлийг esan.mn болон Esan аппликейшнээр дамжуулан, цахим хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн том цахим сан юм.

Esan гар утасны аппликейшнийг ЭНД дарж татан аваарай.


Хамгийн их уншилттай
1
2021.05.19
Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА
2
2021.06.12
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ
3
2021.06.04
Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хуучны сурах бичгүүд жендерийн мэдрэмжгүй болохыг тогтоож, хэрэглээнээс гаргажээ
2
4 өдрийн өмнө
Хямд зардлаар номын тавиураа шийдсэн 30 САНАА
3
4 өдрийн өмнө
Танилын хүрээгээ тэлмээр байвал эхлээд “Би яаж туслах вэ?” гэж бод, үйлд
санал болгох
1
12 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
13 цагийн өмнө
Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?
3
13 цагийн өмнө
Хүний сэтгэлийн 4 бэрхшээлд хариулт өгсөн СТОЙК ҮЗЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.