UBLife Logo
Newsfeed

Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ

Ub.life
Ub.life
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ

"Keeping up with the Kardashians" реалити 14 жил, 20 цувралын дараа саяхан сүүлийн ангиа цацсан билээ. 

Төгсгөлийн ангийн гол дуулиан Ким Кардашиан, Канье хоёр яагаад салахаар болсон тухай байв. Ким энэ тухай ээжтэйгээ ярилцахдаа "Би энэ жил 40 хүрлээ. Эргэн тойрноо эргэн хараад "Би надаас тэс өөр ертөнцөд амьдардаг нөхөртэй баймааргүй байна" гэж бодсон. Би аз жаргалгүй амьдрахын тулд энэ хүртэл явсан гэж үү?" хэмээжээ. 

Тэгвэл дөрөв хоногийн өмнө 44 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Канье өөрт нь мэндчилгээ дэвшүүлсэн Кардашианы эгч дүүс болох Клое, Коурти нарыг "unfollow" хийснийг гярхай фенүүд нь анзаарчээ.

Одоогийн байдлаар Канье өөрийн инстаграм хуудсаараа цорын ганц хүн дагаж байгаа нь түүний экс эхнэр Ким Кардашиан. 

Сонирхуулахад, Канье загвар өмсөгч, модель Ирина Шэйктэй болзож байгаа гэсэн мэдээлэл түгээд байгаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
13
2
1
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.