UBLife Logo
The New York Times

Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох монгол нийтлэлчид

Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох монгол нийтлэлчид

“Гэрэг” сэтгүүлийн редакц дэлхийн шилдэг хэвлэл “Нью-Йорк Таймс”-тай хамтран “Turning Points” сэтгүүлийн зургаа дахь дугаарыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаад байна. Жил бүр улирах оны онцлох үйл явдлыг дүгнэн, ирж буй шинэ жилийн дүр зургийг хэрхэн тольдсоноо авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” брэндийн онцлог билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарын монгол нийтлэлүүдэд онцлох ямар уран бүтээлч, судлаач, эдийн засагч, тоймчид ажилласныг танилцуулъя.


Б.Энхцэцэг, тоймч

Манай “Гэрэг” сэтгүүл, ub.life сайтын тоймч, “Хөрөг”, “Зурвас” номын зохиогч Б.Энхцэцэгийн бичсэн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан гуайн “Хойд нутгийн гойд бүсгүй” хөрөг нийтлэлийг хүлээн авч уншаарай. Мөн гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа тус хөргийн гэрэл зургийг авсан бөгөөд 2014 онд Б.Лхагвасүрэн гуайн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагын үеийн гайхамшигт зургийг хамтатган нийтэлсэн нь тус нийтлэлийн нэгэн онцлог байв.

Ж.Хулан, дэд захирал

Ж.Хулангийн “Дэлхийг “залгиж” буй цахим залилан” нийтлэлээс та дэлхий даяар гэмгүй, гэнэн хүмүүс хэрхэн цахим залиланд өртөж буй тухай болоод сүүлийн жилүүдэд хүмүүс хэрхэн хүний наймаанд өртөж, ямар замыг туулж буй тухай төдийгүй цахим залилангаас сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэйг энэ нийтлэлээс уншаарай. Танд болон таны ойр дотно хэн бүхэнд гарцаагүй хэрэгцээтэй мэдээллийг эндээс авах болно.

М.Тэнгис, чөлөөт уран бүтээлч, сэтгүүлч

Монголын зах зээлд хувийн галерейг хэрхэн ажиллуулж, тус төрлийн бизнесийг яаж авч явдгийг чөлөөт уран бүтээлч, сэтгүүлч М.Тэнгисийн “Галерейн зүрхэнд” нийтлэл харуулах болно. Мөн түүний Ч.Чинбаттай хийсэн “”Уран хас” бол хүний сэтгэлийн доторх утсыг хөнддөг хөгжим” хэмээх ярилцлагыг сонирхоорой. Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг олны хүртээл болсноос 52 жилийн дараа ч түүний вальсын аялгуу шинэ жилийн догдлолд хөг нэмсэн хэвээр. Энэ агуу бүтээлийн дүрсжүүлэлтийг “Рио Тинто” компанийн захиалгаар шинэчлэн бүтээж, орчин цагийн үзэгч сонсогчдод уламжлан үлдээх ажил өрнөж буй үед Ж.Чулуун гуайн хүү Чинбаттай ийн ярилцсан байна.

Г.Байгаль, эдийн засгийн тоймч

“Эргэж хармаар тоонууд” буюу 2025 оны эдийн засагт тодорч буй тоонууд бидэнд юу сануулж буйг эл нийтлэлээс уншаарай.

М.Сугар-Эрдэнэ, тоймч

“Гэрэг” сэтгүүл, ub.life сайтын тоймч М.Сугар-Эрдэнийн гадаадынхны Монголтой холбогдсон түүх болоод энэ газрын юунд тэгтлээ их дурладгийг “Би Монголд амьдармаар байна” нийтлэлээс хүлээн аваарай.

Б.Баясгалан, зохиолч, орчуулагч

“Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Б.Баясгалан Нью-Йорк хотод сурч, амьдарч буй. Тэрбээр энэ удаа тус хотынхоо тухай “Хутагтын нутаг-Дэлхийн нийслэл” эсээгээр уншигч тантай уулзах болно.

Э.Сүндарь, боловсрол судлаач

Боловсрол судлаач Э.Сүндарийн “Морин дээрх тунхаг” буюу 2026 оныг боловсролын жил болгосон энэ цаг үед хэн, юуг хийж байж бодит ажил болгохыг тус нийтлэлээс уншаарай.

О.Анхзаяа, ерөнхий редактор

Хүмүүсийн хүнд хэцүү, халгамаар цаг үеийг хэрхэн даван туулснаа хуваалцсан түүхийг “Эргээд тэврэх үгс” нийтлэлээс уншингаа өөрт тохиолдсон ээдрээт асуудлуудаа даван туулах урам зориг, итгэлийг олж аваарай.

Х.Одончимэг, сэтгүүлч

“Зүрхэн чанад амьд оршихуй” нийтлэлээс уншигч та ажиллаж буй салбар, мэргэжил ондоо хэдий ч зүрх сэтгэлийнхээ дуудлагаар өөр салбарт ажиллах болсон эрхмүүдийн сонирхолтой түүхээр аялаарай.


Дээр дурдсан нийтлэл, эсээнүүд уншигч танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломжийг нээх нь гарцаагүй. “Turning Points”- Global Agenda сэтгүүлийн зургаа дахь дугаарыг та манай редакцтай холбогдож, авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох нийтлэлчид

Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох нийтлэлчид

Жил бүр улирах оны онцлох үйл явдлыг дүгнэн, ирж буй шинэ жилийн дүр зургийг хэрхэн тольдсоноо олон улсын нэр хүндтэй авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” брэндийн онцлог билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт салбар бүрийн онцлох ямар уран бүтээлч, судлаач, сэтгэгчид эсээгээ хуваалцсан бэ гэдгийг танилцуулъя.