UBLife Logo
Спорт

Кёкүкайюү Ш.Далайбаатар “Ахмад Цүбаса”-гийн мавашитай боллоо

Кёкүкайюү Ш.Далайбаатар “Ахмад Цүбаса”-гийн мавашитай боллоо

Мэргэжлийн сүмогийн Оошима дэвжээний бөх Кёкүкайюү Ш.Далайбаатар Японы алдартай анимэ киноны гол баатрын зурагтай ёслолын мавашитай боллоо. Түүнийг жюүрёод дэвшсэнийг тохиолдуулан, “Captain Tsubasa” хэмээх хүүхэлдэйн киноны гол дүр Цүбаса Озорагийн зурагтай маваши бэлэглэсэн байна.  

“Ахлагч Цубаса” анимэ бол дэлхийн шилдэг тоглогч болохыг эрмэлздэг, авьяаслаг хөлбөмбөгч Цүбаса Озорагийн тухай бүтээл билээ. Японы бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны нэгт зүй ёсоор тооцогддог.

Ёслолын мавашиг анимэг бүтээгч Такахашигийн эзэмшдэг Канто лигийн хөлбөмбөгийн “Nankatsu SC” баг бэлэглэжээ. Тус баг Оошима дэвжээтэй нэг дүүрэгт зэрэгцэн оршдог, хөршүүд гэнэ. Мавашигийн загварыг Такахаши өөрөө гаргажээ.

Кёкүкайюү Ш.Далайбаатар “Багадаа хөлбөмбөг их тоглодог байлаа. Дэлхийн шилдэг Цүбаса ахлагчийн зурагтай мавашитай дохён дээр гарахдаа их баяртай байна. Түүнтэй адил шантралгүй, хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.160.221
Bayralla