Японы сүмо бөхийн холбооноос Нэгдүгээр сарын тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг зарлалаа. 2026 оны анхны тэмцээн Исэгахама дэвжээний Асахифүжи буюу Б.Очирсайхан, хамгийн өндөр сүмоч болох Таманой дэвжээний Тэншёояма Г.Отгонбат хоёрын барилдаанаар эхлэх юм. Асахифүжи нь жонокүчигийн зүүний 19, Тэншёояма нь жонокүчигийн барууны 19-д эрэмблэгдэж байгаа.

Өнгөрсөн башёд тэд маэзүмо буюу чансаа тогтоох барилдаанд халз барилдсан. Тэр үед Монголын хоёр ирээдүйтэй сүмоч гэсэн утгаараа 200 гаруй үзэгчтэй, маш олон спортын сэтгүүлч цугларч байлаа. Асахифүжи Б.Очирсайхан нь 197 см өндөр Тэншёояма Г.Отгонбатыг ёрикири мэхээр ялж байв.

