UBLife Logo
Спорт

“Team Spirit” баг Донкийг 3 сая ам.доллароор зарахаас татгалзжээ

“Team Spirit” баг Донкийг 3 сая ам.доллароор зарахаас татгалзжээ

Энэ сарын 8-нд цахим спортын BC.Game байгууллагаас олон нийтийн сүлжээнд тун сонирхолтой нэгэн мэдээлэл цацлаа. Тус баг “Team Spirit”-ээс Данил donk Крышковецийг худалдан авахаар оролдсоноо дурдсан байна.

Наймаа бүтэлгүй болсны дараа тэд спорт сонирхогчдын дунд “Данил donk Крышковец ямар үнэтэй вэ” гэсэн санал асуулга явуулжээ. Донкийг хэзээ ч зарахгүй гэсэн уншигч олон байсан ч ерөнхийдөө 1-1,5 сая ам.доллар гэсэн үнэ дээр санал тогтсон байна.

Судалгааны дараа BC.Game багаас спорт сонирхогчдод хандан “Бид 3 сая ам.доллар санал болгосон ч “Team Spirit” татгалзсан” гэж мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.