UBLife Logo
Нийгэм

“NAN” нэмэлт сүүний зарим нэр төрлийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

“NAN” нэмэлт сүүний зарим нэр төрлийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

“NESTLÉ” групп нь өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн нялхсын сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдаж байх эрсдэлтэй гэж үзэн 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр зах зээлээс эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа цувралын дугаар бүхий дараах 4 төрлийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:

1. NAN 1 OPTIPRO

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-51810346AA

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-51910346AA

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-52180346AC

  • 400гр савлагаатай, цувралын дугаар-51510346AB

2. NAN Supreme

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-52750742F1

3. NAN 2 OPTIPRO

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-51240017C2

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-51420017C6

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-52800017C2

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-52940017C3

  • 800гр савлагаатай, цувралын дугаар-52950017C1

  • 400гр савлагаатай, цувралын дугаар-51550017A1

  • 400гр савлагаатай, цувралын дугаар-52920017A1

4. PreNAN

  • 400гр савлагаатай, цувралын дугаар-52560346AA

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЖИЧ: Эргүүлэн татсан бүтээгдэхүүний нэр төрөл, хугацаа, хэмжээ, цувралын дугаарыг 2 дахь зургаас үзнэ үү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.