Олон улсын “Дакар Ралли 2026” амжилттай үргэлжилж байна. 48 дахь удаагийн “Дакар ралли 2026” уралдаан нэг өдөр амраад өчигдөр 7 дахь гараагаар эргэн ирлээ. Амралтын өдрөөр техник хэрэгслээ засаж янзалсан тамирчид шинэ хүчээр уралдаандаа орлоо. Долоо дахь гараагаар тамирчид Саудын Арабын нийслэл Эр-Риядаас Вади-ад-Давасир хүртэлх нийт 877 км зам туулснаас 459 км нь уралдааны цаг тооцох зам байлаа.
Уралдааны цаг тооцох замд хамгийн түрүүн Рики Брабек гарч ирсэн ч удалгүй “Хонда” багийнх нь анд Тоша Шарейна гүйцэж ирэн, барианд хамтдаа орлоо. Нийлбэр дүнгээр тэргүүлэгч KTM-ийн Дэниел Сандерс эхний хэсэгт алдаа гаргаж, хэдэн минут алдсан ч барианд гурваар орж ирсэн.

Нийлбэр дүн
1. Дэниел Сандерс (Red Bull KTM Factory Racing) — 28:47:31.
2. Рики Брабек (Monster Energy Honda HRC) +4:25.
3. Лусиано Бенавидес (Red Bull KTM Factory Racing) +4:40.
4. Тоша Шарейна (Monster Energy Honda HRC) +15:06.
5. Скайлер Хоус (Monster Energy Honda HRC) +33:14.
6. Игнасио Корнехо (Hero Motorsports Team Rally) +33:25.
7. Адриен ван Беверен (Monster Energy Honda HRC) +55:57.
8. Росс Бранч (Hero Motorsports Team Rally) +1:39:22.
9. Престон Кэмпбелл (Monster Energy Honda HRC) +1:43:32.
10. Тони Мулец (BAS World KTM Team) +1:54:39.
Хайрга, шороон зам, элсэн манхан гэсэн хүнд сорилттой замд манай тамирчин Э.Халиунболд 4 цаг 30 минут 19 секундийн амжилтаар нийт тамирчдаас 21, (Ралли2 төрөлдөө 11-р байранд эрэмбэлэгдлээ).


Харин ОУХМ Мөрөн 4 цаг 52 минут 28 секундээр нийт тамирчдаас 32, (Ралли2 төрөлдөө 22-дугаар байранд орж, өдөр өдрөөр амжилт нь урагшилсан сайхан мэдээтэй энэ өдрийг хаалаа.

Өнөөдөр тэмцээний 8-р гараа явагдах бөгөөд замын нийт урт 721 км уралдааны цаг тооцох 483 км зам байх юм. Замын урт нь энэ удаагийн Дакар раллигийн хамгийн урт зам болон бүртгэгдэж байна. Уралдаан Wadi-Ad-Dawasir хотоос Wadi Ad-Dawasir гэсэн маршрутаар явагдана.
